Н.Алтанхуяг осолдож биеийн байдал хүндэвтэр байна
2014/11/22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр өглөө осолд орсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр өчигдөр "Хаан жимст" амралтад очиж хоносон бөгөөд өнөөдөр өглөө мотоцикльтой явж байхдаа осолджээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд яаралтай эмчилгээнд орсон гэж байна.
Ослын улмаас түүний эгэм нь хугарч, тархи, нуруу нугасандаа гэмтэл авсан гэх мэдээлэл байна. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар эмч нар түүний гэмтлийг Монголд эмчлэх боломжгүй учраас яаралтай гадаадад эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн байна.
Тэрбээр өнөөдөр 17 цагт Солонгос руу явж эмчилгээ хийлгэх юм байна. Түүний биеийн байдлын талаар эргэн мэдээлэх болно.