Мөрийтэй тоглосон Д.Зоригт гишүүнийг эргүүлэн татаж, хорих уу?
2014/11/23
Нэгэнт мөрийтэй тоглоод баригдсан гэгдээд байгаа эрхмүүд өнөөдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Гадуур байцаагдаж байгаа УИХ-ын гишүүн Д.Зоригт, "Макс" группийн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Уул уурхайн яамны газрын дарга Цогтбаатар нарын 10 гаруй хүнд Эрүүгийн хуулийн 243. Мөрийтэй тоглох гэсэн зүйл ангиар яллах биз.
Харин энэхүү хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй байгаа Д.Зоригтийг хэрхэх нь бас л тодорхойгүй байна. Түүнийг мөрийтэй тоглосон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байхад цагдаагийн газраас ямар ч албан тайлбар хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл тоглосонг нь нуугаад байна гэх хардлага хүн бүрт үүсгээд байгаа юм.
2012 оны УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон ч “гонжирсоор” УИХ-ын гишүүн болж дөнгөсөн тэрбээр уснаас хуурай гарахдаа гарамгай нэгэн гэх бор шувуу байна. Харин Монгол улсын хууль хүн бүрт ижил үйлчилдэг байгаад, үнэхээр Д.Зоригт гишүүн мөрийтэй тоглосон нь тогтоогдвол түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаад зогсохгүй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх юм.
Сангийн сайд болох шахсан түүнийг хэрхэхийг одоо харж л сууя.