Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, залуу дуучин А.Хишигдалай нар Тува улсын нийслэл Кызыл хотноо энэ сарын 21-23-нд болсон Монгол туургатны дунд зохион байгуулдаг “Мелодия Саянских гор” буюу Олон улсын эстрадын дуулаачдын наадамд оролцсон юм.

Олон улсын дуулаачдын наадмын энэ жилийн шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг уригдсан бол дуучин А.Хишигдалай эх орноо төлөөлөн тус наадамд амжилттай оролцжээ. Тэрбээр нэгдүгээр байрт орсон байна.  2001 онд тус наадамд “Мандах нар” дуугаараа оролцож, Гран-при шагналын эзэн болж байсан билээ. 

Д.Ана