Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг  “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байна. Тэгвэл  энэ хэрэгт шалгагдаж байгаа  М.Тулга өнөөдөр Ганц худагт цагдан хоригдож байгаа бөгөөд  өлсгөлөн зарлажээ.  Тодруулбал М.Тулга өлсгөлөн зарлахаа албан ёсоор хорих ангийн удирдлагад мэдэгдэхэд хорих ангийн зүгээс “биеийн байдалд хүнд” гэсэн шалтгааны улмаас хориглосон байна.  Гэсэн ч М.Тулга  хуурай өлсгөлөн зарлаад гурав хонож байгаа ажээ.  Харин  ШШГЕГ-аас  өлсгөлөн зарлаагүй гэдгийг мэдэгдсэн байгаа.

М.Тулгыг үргэлжлүүлэн саатуулах эсэхийг өчигдөр шүүхийн байгууллагаас хэлэлцэн  үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.  Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэн М.Тулга давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.  Хуулиараа бол  72 цагт багтан  шүүх хурлыг  зарлах ёстой бөгөөд өнөөдөр  давж заалдах шатны шүүх хурал болох юм байна. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар  М.Тулгыг  УИХ-ын гишүүн С.Ганбаатар эргэх гэнэ. Бид энэ талаар болон  шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа