Хүн дайрч хөнөөсөн цагдаад гурван жилийн ял оноолоо
2014/11/24
Энэ оны 1-р сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргал аймгийн төвөөс Алтанбулаг орохоор алхаж байсан 26 настай М-г дайрч хэргийн газраас зугтсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэргийг үйлдсэн Ц.Ууганжаргалд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх гурван жил нэг сар хорих ял оноогоод байсан юм. Ялыг эсэргүүцэн яллагдагч Давж заалдах шатны IX шүүхэд хандаад байсан бөгөөд уг хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Хохирогч нь эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Осол гаргасан цагдаа мэдүүлэгт “талийгаачийг согтуу байсан. Замаар явж байсан автомашины урдуур гэнэт гараад ирсэн” гэсэн бол ар гэрийнхэн нь “цагдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар аймгийн цагдаа нар ослын дараахан түүнийг эрүүлжүүлэхд саатуулсан” хэмээн тайлбарласан байдаг.
Зочин · 2014/11/25
negigee tulheer 7 jil. alchihaad zugtval 3 jil avhiin bn. utas hulgailaad 5 jil . heden ter bumaar ni hulgailaad yalgui uldeh yum bnshde
Зочин · 2014/11/25
hun nohoi 2 adilhan bnoo