АТГ-аас  Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд мөнгө завшсан хэмээн шалгаж байгаа билээ. Мөрдөн шалгах ажилтай холбоотойгоор Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр  АТГ-аас хоёр удаа  цагдаад хандаад  байна.

Тодруулбал  11-р сарын 4-ны өдөр  мөрдөн байцаалтын үйл  ажиллагаанд саад учруулсан бөгөөд энэ хэргийг шалгаж өгнө үү хэмээн АТГ-аас Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандаж байсан юм. Улмаар өмгөөлөгч Ц.Баасандоржийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүйг  гэж үзсэн байдаг. 

АТГ-аас  11-р сарын 19-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаад дахин хандсан байна. Энэ удаад АТГ-ын нэр хүндэд халдсан буюу Эрүүгийн хуулийн  111-ийг үндэслэн цагдаад өгчээ.  Одоогоор эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа бөгөөд  хэргийг шалгаж байгаа ажээ.  Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодруулахад “Маргааш хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр төлөвлөж байгаа. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэв.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа