Олон фэнүүдтэй Монголын эмэгтэй хамтлаг бол "Киви". Исгэлэн жимс хэмээн өөрсдийгөө тодорхойлдог хамтлаг 2004 онд байгуулагдаж байсан билээ. Тэд нэг хэсэг хамтаараа уран бүтээлээ хийхгүй хэмээн шуугиан дэгдээсэн ч удалгүй шинэхэн дуугаа олны хүртээл болгосон. Өдгөө хамтлагийн ахлагч Ука буюу Д.Уламбаяр ээж болохдоо бэлдээд уран бүтээлээсээ түр чөлөө авсан байгаа аж. 

Харин хамтлагийн хамгийн царайлаг Аагий олон жил нууцалсан найз залуугаа олны нүдэнд ил болгож хамтдаа гадуур зугаалах болсон гэдэг. 

Сүүлийн үед завгүй сайхан бүсгүйчүүдийн залгамж халаа бэлтгэгдэж эхэлсэн бололтой. Энэхүү гэрэл зураг цахим ертөнцөд дараагийн "киви"-чүүд хэмээн нэрлэгдэж байна. Буржгар үстэй охиныг Очмаа гэдэг. ТВ коктейл хамтлагийн дөрөв дэх уран бүтээл "Омарын эрэлд" кинонд тоглосон бяцхан жүжигчин. Тэрбээр найзуудтайгаа хамтдаа бяцхан киви хамтлагийн дүр төрхийг тодорхойлжээ.

Д.Ана