Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлж, хугацаанаас нь өмнө суллахаар боллоо
2014/11/25
Хар тамхи хэрэглэсэн хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхээс 1.6 жилийн ял аваад байгаа Г.Сарангэрэлийг шүүх хурал Улсын дээд шүүхийн байранд болж дөнгөж сая дууслаа. Хаалттай болсон уг шүүх хурлаас Г.Сарангэрэлд үүссэн эрүүгийн хэргийн зүйл ангийг хэвээр үлдээж ялыг нь хөнгөрүүлсэн байна. Тодруулбал Г.Сарангэрэлийн гэмт хэргийн оролцоо бага, гэм буруугүйгээр хор уршиг учруулсан, бусдад уруу татагдсан гэх үндэслэлээр 1.6 жилийн ялыг нэг жил болгон хөнгөрүүлсэн байна.
Ингэснээр Г.Сарангэрэл магадлангаар суллагдах боломжтой болж байгаа юм. Энэ талаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад: Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө суллуулах хүсэлтээ өгөх болно. Г.Сарангэрэлийн холбогдсон гэмт хэрэг нь хүндэвтэр хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 74.3.1-д хүндэвтэр гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн бол хугацаанаас нь өмнө суллана гэж заасан байгаа. Тэгэхээр Г.Сарангэрэл суллагдах нөхцөл бүрдээд байна" гэв.
А.Баярмаа
Зочин · 2014/12/03
Za za. Neg gusaltsaa l bz. Yun surtei yum b. Ahiad saihan turiin gurvan tomtoi uulzana daa.
Тэмүүжингээс · 2014/11/27
Одоо л цаад Тэмүүжингээсээ хол яваарай
Зочин · 2014/11/27
тэмүүжин нэрээ солиочээ!эзэн хааны нэр гутаасан НоВш!
Зочин · 2014/11/26
Zaluu hun aldaa l biz ahij aldaagaa dawtahgui l bol bolooshdee.iim mundag omgoolo****in achaar garj chadsan yum chini hun shig amidrah heregteishuu.hen negen chamruu chichillee gd bitii too tsag hugatsaanii daraa bugd martagdah bolno setgeliin tenheetei baigaarai.amjilt
Зочин · 2014/11/26
Zaluu hun aldaa l biz ahij aldaagaa dawtahgui l bol bolooshdee.iim mundag omgoolo****in achaar garj chadsan yum chini hun shig amidrah heregteishuu.hen negen chamruu chichillee gd bitii too tsag hugatsaanii daraa bugd martagdah bolno setgeliin tenheetei baigaarai.amjilt
Зочин · 2014/11/26
ОДОО Л ДҮҮ МИНЬ ХИЧЭЭЖ АМЬДАРДАА,ЧИ ЗАЛУУ ХҮН ШҮҮ ДЭЭ.
Зочин · 2014/11/26
Энэ буруу үйлдэл гаргаж нийгэмдээ төлөвшөөгүй ийм замбараагүй охиныг яах гэж бичээд сенсаацлаад байдаг юм бэ Үүнийг бичиж байгаа сэтгүүлч энэ хавьцаа л сэтгэж байх юм даа өөр гэгээлэг зүйл бичиж ард түмэндээ сонордуулаач арай ч дээ болсон болоогүй сэтгүүлч нараас шалгалт авч бичиж байгаа зүйлийг нь сайтар хянадаг байх хэрэгтэй дээ энэ нийтлэлээс харахад ингээд ийм хэрэг хийгээд суллагддаг юм гэж зааж өгөөд байгаа юм уу арай дээ
Зочин · 2014/11/26
temuujin bayarlav
zochin · 2014/11/26
temuujingiin zahisnaar bolloo
Зочин · 2014/11/26
temuujind bayarlalaa