Энэ сайхан бүсгүй бол отгон топ С.Ариунбилэг. Топ болсон бүсгүйчүүд олны хараанд ордог. Тэгвэл 2013 он битүү "морь" гэгдэж байсан эрхэм бүсгүйн тухай топоор тодорсон өдрөөс эхлэн хэвлэлийн хуудаснаа бичих болсон. Тэрбээр олон ярилцлага өгсөн. Анх гэр бүлтэй топ гэдгээрээ олны хайрыг хүртсэн. Гэвч С.Ариунбилэг хайртай нөхөр О.Золбаяраа шинэ амрагаар сольсон. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа олон нийтэд зарлан тунхаглаад авсан удаатай. 

Програмист мэргэжилтэй ханиа, З.Цэцүүхэй охиноо мартах болов гэдэг нь тун хачин. Уг нь "Нөхөр маань миний анхны хайр. Бид хоёр нас чацуу, О.Золбаяр гэж залуу бий. Өөрийн байгуулсан компанидаа программистаар ажилладаг. Би ахыгаа дагаад л, хөвгүүдтэй найзалдаг эршүүд охин байсан. Тэр найз нарын маань нэг нь миний хань. Найзууд гэж явсаар нэг л мэдэхнээ дасч хайрласан. Нэг зүйлийг баттай хэлэхэд нөхрөөсөө өөр хэнийг ч  ингэж хайрлаж дурлаж чадахгүй" гэж мэдэгдэж байсан ч хэлсэн амандаа хүрсэнгүй ээ. 

Д.Ана