Ээжээрээ “түрий барьж”, эр нөхрөө сольсон С.Ариунбилэгийн топ сонголт
2014/12/01
Монголын загварын тайзнаа өөрийн гэсэн орон зайг бий болгон, өвөрмөц төрхөөрөө олонд танигдсан топ модель С.Ариунбилэг “Гоёл-2014” наадмын тэргүүн шагналыг гардаж авсан. Ихэвчлэн чинээлэг эрчүүдтэй нэр холбогдох “дуртай” топ моделиуд дотроос албан ёсоор гэр бүлийн амьдрал зохиосон ганц бүсгүй хэмээгдээд байсан тэрбээр нөхөр, хүүхдийнхээ талаар ч хэвлэлийнхэнд илэн далангүй ярьж явсан.
“Загварын ертөнц дэх 14 топ моделийн нэгийг нь тэвэрч суугаа би азтай хүн” гэж эр нөхөр нь магтсан тухай олонд дэлгэж, багахан шүүмжлэл хүртээд авсан С.Ариунбилэг гэр бүлдээ маш их хайртай, тэднийхээ хүчинд ийм амжилтанд хүрсэн хэмээн тодорхойлж байлаа. Нэлээд хэдэн миссийн тэмцээнд оролцсон, загварын тайзан дээр 14-хөн настайгаасаа эхэлж алхсан, ээж аавынхаа мэргэжлийг өвлөн эмч болсон гээд түүний талаархи сонирхолтой мэдээлэл олон бий.
Гэхдээ нөхрийнхөө талаар топ бүсгүй маань “Нөхөр маань миний эхний бөгөөд эцсийн сонголт байх болно” гэж албан ёсоор зарлаж суусан нь саяхан мэт. Гэвч тэрбээр энэ амлалтаа мартаж, эр нөхрөө сольсон төдийгүй хөдөөгүүр аялан зуныг зугаатай өнгөрүүлсэн содон зургуудаа хүртэл өөрийн цахим хуудсанд оруулаад байгаа.
Чухам ямар учраас ийнхүү хэлсэн үгнээсээ буцахад хүрч, хөөрхөн охиныхоо эцгийг мартсан нь тодорхойгүй ч гэлээ, отгон топ маань “Ээжийн бие тааруу байх үед эр нөхөртэйгээ үл ойлголцолд хүрч салсан” гэх тайлбарыг хийсэн билээ. Харин түүний талаар зарим хүмүүс “Нэр алдарт хүрмэгцээ шинэ амрагтай болж, энэ асуудлыг нь мэдээд салсан нөхөртөө бурууг өгч, ээжээрээ түрий барьж байна” гэж ярилцдаг ажээ.
Б.Содон
Зочин · 2014/12/19
Hogiin avgai
Зочин · 2014/12/19
Hogiin avgai
Зочин · 2014/12/15
yun top model bgan hachin l ym bn shde.
Зочин · 2014/12/03
Neeg ih od mod bish enuunii amidral hend hamaatai yum.Bichih zuil oldohgui bgaa yum uu h****aa ii
Зочин · 2014/12/03
Bie bidee tohirch baival yahuudee ***in togoo gej
Зочин · 2014/12/02
Naad ******g chin 200r honoj blaa.mungunii ****** yaj uudtui bh yum
Зочин · 2014/12/02
bas yun matariin zulzaga ve
od · 2014/12/02
munguni ynhan
zochin · 2014/12/02
Зочин · 2014/12/02
iim xogin yum bitgi oruulad bai iim buzarin nogoon nvdte bie vnelegch muuxai yumnud xorboogor ih bga saixan yum bich za
Зочин · 2014/12/02
Hunii amidral hend hamaatai ym be? iim *****iin *******eer hiutsulduj bhaa bolivol yasiin be!!!
Зочин · 2014/12/02
Зочин · 2014/12/02
мөнгө ************ салсан юм байгааз...