Өнөөдөр сайд нарын нэрс тодорно
2014/12/04
Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны цагийг сунган хуралдаж Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хууль батлагдсанаар шинэ Засгийн газар Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Шадар сайд, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон дор дурдсан асуудал эрхэлсэн нийт 19 гишүүнтэйгээр ажиллахаар боллоо.
-
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд;
-
Гадаад хэргийн сайд;
-
Сангийн сайд;
-
Хууль зүйн сайд;
-
Аж үйлдвэрийн сайд;
-
Батлан хамгаалахын сайд;
-
Барилга, хот байгуулалтын сайд;
-
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
-
Зам, тээврийн сайд;
-
Уул уурхайн сайд;
-
Хөдөлмөрийн сайд;
-
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
-
Хүнс, хөдөө аж ахуйн сайд;
-
Эрчим хүчний сайд;
-
Эрүүл мэнд, спортын сайд;
-
Монгол Улсын сайд.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд Засгийн газрын бүтцийн тухай хууль батлагдсанаар Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр ажиллах хүмүүсийг томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжтой болсныг дуулгаад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ажлын цаг дуусахаас өмнө саналаа өргөн мэдүүлэхийг санууллаа.
Тэгэхээр өнөөдөртөө багтаж сайд нарын нэрс тодрох юм. Ерөнхий сайдын зүгээс УИХ-д суудалтай нам эвсэлд хамтран санал тавьж, АН-ын бүх фракцид суудал хувиарлсан нь Ц.Нямдорж тэргүүтэй хэсэг гишүүдэд таалагдахгүй байгаа.
Харин улс төрчдийн дунд сайд нарын талаар дараах таамаг байна. Тодруулбал:
Шадар сайд - У.Хүрэлсүх (МАН)
ЗГХЭГ-ын дарга - Я.Санжмятав (АН)
БОНХАЖ сайд - Д.Цогтбаатар (МАН)
Гадаад хэргийн сайд - Л.Пүрэвсүрэн (АН)
Сангийн сайд - Б.Жавхлан (МАН)
Хууль зүйн сайд - Д.Дорлигжав (АН)
Аж үйлдвэрийн сайд - До.Ганболд (АН)
Батлан хамгаалахын сайд - А.Баттөр (АН)
Барилга хот байгуулалтын сайд - Н.Батцэрэг (МҮАН)
БСШУ сайд - Лу.Гантөмөр (АН)
Зам тээврийн сайд - Ц.Сандуй (МАН)
Уул уурхайн сайд - Г.Баярсайхан (АН)
Хөдөлмөрийн сайд - Т.Аюурсайхан (МАН)
ХАХНХ сайд - С.Эрдэнэ (АН)
Хүнс, хөдөө аж ахуйн сайд - Л.Эрхэмбаяр (АН)
Эрчим хүчний сайд - Л.Элдэв-Очир (МАН)
Эрүүл мэнд, спортын сайд - З.Батбаяр (МАХН)
Монгол Улсын сайд - Г.Шийлэгдамба (МАХН) нарын нэрс тус тус яригдаж байна. Тохироо эхнээсээ хийгдчихсэн болохоор өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өргөн барих сайд нарын нэрсийг ажих л үлдлээ.
А.Баярмаа
ard · 2014/12/05
Idej uuj handaggvi heden ger bvl vhej dald oroosoi ej orom ard tvmenee bodmoor baina
Зочин · 2014/12/05
Өө энэ MSC-ийн дэд захирал гээд байгаа нөхөр Эрчим хүчний сайд болох гэж байгаа ю******. Тэр MSC -дээ захирлаа хийгээч. Эрчим хүчийг хувьчилж авна гэж дээр дооргүй шүлэнгэтдэг юмнууд шдээ наад MSC чинь. Монгол улс ганц компанитай ю******. Бүх юмаа тэр компанид атгуулдаг. Болииииии
arhi · 2014/12/05
Spirtchin Eldev-Ochir said boloh yum bol ene Zasgiin gazraas avah yum alga.