Загвар өмсөгч, дизайнеруудын хүсэн хүлээдэг "Гоёл" наадам энэ жил амжилттай болж өндөрлөлөө. Жил болгоны гоёлыг алтны магнайт Мянганбаяртай холбон шуугиан дэгдээдэг байсан. Тэгвэл энэ жил нам жим сайхан боллоо хэмээн олон нийт дүгнэв. Учир нь Мянгаатай амрагийн холбоогүй загвар өмсөгч өнөө жилийн топ моделиор өргөмжлөгдлөө. 

“Андра модель агентлаг”-ийн захирал, Азийн топ модель, Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл “Гоёл-2015” наадмын тэргүүн титмийн эзэн болсон. Өмнөх жилийн отгон топ С.Ариунбилэгээс эхлэн гоёл наадам Мянганбаяр гэх хүний нэр топуудын нэрний өмнө тодрохоо больсон нь авууштай. 

Энэ жилийн шинэхэн топ Х.Бадамгэрэлд өнгөрсөн наадмын топ С.Ариунбилэгийн охин өөрийнхөө зурсан зургаар бэлэг барьжээ. 

Д.Ана