Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг бүртгэхээс татгалзав
2014/12/08
“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Дашрамд дуулгахад Монгол улсад улс төрийн 22 нам үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээр намуудыг улсын дээд шүүхээс баталгаажуулдаг юм байна.