УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая ЗГХЭГ-ын даргын асуудлыг хэлэлцэж баталлаа. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшиж буй С.Баярцогтын УИХ-ын гишүүдийн олонх буюу 75 хувь дэмжсэн юм. 

Түүний дараагаар Байгаль, орчин ногоон хөгжил аялал жуучлалын сайдад нэр дэвшигч Д.Оюунхоролыг томилох эсэхийг хэлэлцсэн. Улмаар сайдаар томилох эсэхэд  санал хураахад нийт гишүүдийн олонх буюу 93,1 хувийн саналаар сайдын суудалд томилогдлоо.

Одоо Гадаад хэргийн сайдыг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа