Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс-2014" шалгаруулах тэмцээн Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдож байгаа билээ. 64 дэх удаагаа болж байгаа тус наадмын ялагч энэ сарын 14-нд буюу ирэх ням гаригт “ExCeL London”-д тодорно.  Энэ жилийн тэмцээнд 122 орны гоо бүсгүйчүүдийн дунд өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд өдгөө ялагчаа хэдхэн хоногийн дараа зарлах юм.

“Miss World Mongolia-2014” тэмцээний ялагч, Азийн топ модель Т.Батцэцэг уг тэмцээнд эх ороноо төлөөлөн оролцож байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз ээ.  Мисс Т.Батцэцэг наадмын хүрээнд арваннэгдүгээр сарын 28-нд болсон “Top model” шалгаруулалтад амжилттай оролцож шилдэг 20-д багтаж, амжилттай оролцож явна. Мөн онлайн санал асуулгад хоёрдугаар байр эзэлсэн юм. 

Ингээд "Дэлхийн Мисс"-ийн финалд үлдсэн Т.Батцэцэгийн энэ цаг үед тэмцээнд оролцож байх үеэрээ авахуулсан шинэхэн гэрэл зургаас сонирхуулж байна. Түүнд амжилт хүсье.

Д.Ана