Шатрын спортын олон улсын их мастер /ОУИМ/ цолны болзол хангасан А.Энхтуул Олон улсын шатрын холбоо/ФИДЕ/-ны Их мастерын цол тэмдгээ албан ёсоор хүлээн авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл өчигдөр их мастерын мялаалга Чингис хаан зочид буудлын Өргөө ресторанд болов. А.Энхтуул нь Монгол Улсаас төрсөн долоо дахь их мастер гэдгийг онцлоё.

Их мастер цолыг мялаах хүндэтгэлийн ёслолд Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар хүрэлцэн ирж, Дэлхийн шатрын их мастер цол тэмдэг, батламжийг албан ёсоор гардуулсан юм.