Э.Цэрэндолгор гэх эмэгтэй сүүлийн үед Монголчуудыг эв нэгдэлтэй байхдаа ямар хүчтэйг  харуулж байгаа билээ. Цахим ертөнц хэрэглэгчдийн дунд  санал асуулгад идэвхитэй оролцож, Э.Цэрэндолгорыг дэмжих аян өрнөөд байгаа энэ цаг үед  түүнтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа.  

- Юуны өмнө Монголчуудын  хөдөлгөж, эв нэгдэлтэйг харуулж чадсан танд баяр хүргэе.  Та оролцож байгаа санал  асуулгын талаар уншигчдад маань тайлбарлахгүй юу?

- Тэмцээний санал асуулгыг өгөхөд нэг лого байгаа. Тэр нь өвлийн хувцасны компанийнх.  Тэдний л хийж байгаа  маркетингийн ажил. Гэхдээ энэ тэмцээн нь адал явдал хөөдөг, шинэ содон зүйлд дуртай хүмүүсийн дунд алдартай. Одоогоор бол энэ тэмцээнд 1000 гаруй хүн оролцож байгаа. Тэмцээнийг 11.18-12.12 хооронд санал асуулгаа явуулдаг. Гэхдээ үүнийгээ маш эртнээс зарладаг.  Тухайлбал, дараа жилийн бичлэгийг хийчихсэн байсан. Хувцасны фирмийн цэвэр уралдаан юм. Үүнд  эх орноо сурталчлахын зэрэгцээ оролцож байна.

- Хойд туйлд нохойтой чарганы аялалд оролцох гэж байгаа талаар?

- Манайхан нохойтой чарганы  уралдаан гэж хүмүүс яриад байгаа.  Уг нь тухайн фирмийн хувцсыг өмсөөд нохойтой чарганы аялал. Гэхдээ онцлогтой вэ гэхээр хэд  хэдэн юм байгаа. хэрэв би санал асуулгад түрүүлэх юм бол асар том багт үнэгүйгээр орчхож байгаа юм. 10 улсаас 10 ангилалтайгаар явж байгаа. Үнэндээ арваас ч олон улс байгаа л даа. Тухайлбал, би Монгол буюу Ази гэж байгаагүй учраас бусад орон гэдэг дээр нь Пакистан манайх хоёр орж байгаа. Тийм болохоор өрсөлдөөнтэй байгаа. Тэрнээс АНУ, Их Британи гээд улс заачихсан байгаа. Англи, АНУ, Бенилюкс гээд гурван улс нэг орон болоод орж байгаа.  Дани Швед тухайлбал нэг орон болоод орж байхад би Азиас ганцаараа орохоор байгаа. Э.Цэрэнгийн хувьд олон улсын ийм том багтай хэзээ ч аялалд орж үзээгүй болохоор энэ баг миний сонирхлыг хамгийн ихээр татаж байна.

Хоёрт, тундараар аялна гэдэг өөрөө их үнэтэй аялал байдаг. Би өөрөө мөнгөө төлөөд дийлэхээргүй үнэтэй аялал байдаг.  

Гуравт, олон улс оролцож байгаа болохоор эх орноо сурталчлах боломж болж байгаа юм. Миний бие айхтар мундаг биш ч анхнаасаа Монгол гээд л газрын зураг, туг заагаад байгааг та бүхэн анзаарсан байх.

- Эмэгтэй хүний хувьд хүнд биш үү?

- Аялалын болзол дээр яаж бэлдэх вэ гэдгийг заасан байгаа. Энэ аялал бол ердийн хүнд боломж олгох гэсэн аялал. Өөрөөр хэлбэл супер байх албагүй.  Гэхдээ фитнесс хийдэг төвшнөөс өндөр  төвшинд гэж бодоорой гэж хэлсэн байгаа. Тэгэхээр хүнд нь хүнд аялал.  Хойд туйлд очиход цастай, шуурч ч болно. Тийм үед өөрөө майхнаа босгох,  хоолоо хийхээс эхлээд хүнд аялал  л даа. Гэхдээ давж чадахгүй биш чадна. Айхтар хүнд гэх нь хаашаа юм, олон улсын баг болохоор чарганаасаа уналаа гэхэд түргэн тусламж хажууд явж байна гэхээр их том баг байгаа.Маш өндөр хариуцлагаиай аялал.

- Одоо бол санал асуулган дээр Пакистан нөхрийн урд хойно гараад л яваад байна?

- Яг одоогийн байдлаар  Пакистаныг ардаа хаячих шиг боллоо. Пакистан өөрийнхөө Фэйсбүүкээр бараг дийлдлээ ухааны мессеж ирээд байна. Ингэж тандаж, тайвшруулж  байгаад хамгийн сүүлийн компанит ажил өрнүүлээд  шуугиулчих байх гэж бодоод байгаа. Яагаад гэхээр одоо компанит ажил явуулахаар Монголчууд дийлдэхгүй хол яваад, цөсийг нь хөөргөөд байна, тэгэхээр хамгийн сүүлийн шөнө шууруулъя гэсэн тактик барьж байгаа байх гэсэн таамаг байна.  Намайг зориудаар хөөргөж байгаад, Монголчуудыг унтаад  босох үед буюу өглөө 08 цагт энэ уралдаан дүгнэгдчих гээд байгаа юм.  Тэр хооронд маналзуулчих байх гэсэн бодол байна.  

Цаг гарган тодруулга өгсөн танд баярлалаа.

- Намайг Монголчууд хангалттай дэмжиж байна. Үнэхээр  баярлалаа. Фэйсбүүкээр намайг танихгүй ч гэсэн  дэмжээд,  Монголчуудыг нэгтгэж чадлаа гээд урам өгч байгаа. Инээдтэй  сэтгэгдлүүд ч их ирж байна. Тэрнээс нь бага багаар түүж оруулаад л байна.  Таалагдсанаа бүгдийг нь оруулчих гэхээр дэндүү их юм оруулчих гээд байна. Надад бол их хөгжилтэй уралдаан болж байна.

 

- Монголчуудыг эв нэгдэлтэй гэдгийг харуулсан танд амжилт хүсье.  

Хэрэв та Э.Цэрэндолгорыг дэмжих санал  хураалтад оролцоогүй, түүнийг дэмжих гэж байгаа бол  ЭНД ДАРЖ саналаа өгөх буюу Vote -ыг дарна уу.