Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг одоо л зориулалтаар нь ашиглая
2014/12/11
Хүүхдийн болон төрөх эмнэлэг хангалтгүй байгаа талаар байнга ярьдаг ч барилгыг нь бариад ашиглалтад оруулах гэж хэдэн жил дамнаж байгаа билээ. Азаар цахим ертөнцөөр тарсан эмнэлгийн хүрэлцээ тааруу байгаа зургууд төрийн түшээдийн хараанд өртөж ирэх жилийн 2-р сар гэхэд нэг эмнэлэг зохицуулж өгөх шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.
Тодруулбал, хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харьяанд байгуулахаар шийдвэрлэлээ. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь жигдрүүлэн зохион байгуулалт, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, тус эмнэлгийг ажиллуулахад шаардагдах хөрөнгийг холбогдох эх үүсвэрээс санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгасан. Одоогийн байдлаар Засгийн газрын X байр буюу татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд тус эмнэлгийг байрлуулах боломжтой гэж Эрүүл мэнд, спортын яамны холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
Нэгэнт улсаас төсөв мөнгийг нь гаргаж өгөх юм чинь олон нийтэд хүртээмжтэй байхаар, бас эмнэлгийн байрыг зориулалтаар нь ашиглах хэрэгтэй гэсэн “горим”-ын саналыг дэвшүүлж байна. Одоо Хууль зүйн яамныхан конторлож байгаа Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байр нь анхнаасаа эмнэлгийн зориулалтаар баригдсан болохоор тус байранд эмнэлгийн үйл ажиллагаа явуулахад болохгүй гэх зүйлгүй. Нөгөө талаас тус эмнэлгийг ашиглалтад оруулсан тохиолдолд хүчин чадал нь одоо байгуулах эмнэлгийнх нь хүчин чадлаас их болохоор ард түмэнд хүрч үйлчлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл Төрийн тусгай албан хаагчдын өргөтгөлийг зориулалтаар нь ашигласан тохиолдолд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй, нийтдээ 240 хүний ортой, жилд 2-3 мянган хүнд хагалгаа хийж, 7-8 мянган хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 120,000 мянган хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай болох юм.
Засгийн газрын шийдвэрээр байгуулах гээд байгаа 150 ортой эмнэлэгт нь Хууль зүйн яамны 130 хүн багтаад шингэх биз. Харин 1.3 сая оршин суугчтай нийслэлчүүдэд 150 ортой эмнэлгээс 240 ортой эмнэлэг нь хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэгэхээр татан буугдсан яамныхаа байранд Хууль зүйн яамныхан нь конторлоод Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглаад Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрүүлжүүлэх ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй биз.
Тэгээд ч одоо Хууль зүйн яам конторлож байгаа нь байр нь анхнаасаа хууль бус байсан юм. Тодруулбал, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ажлаа авсан даруйдаа дээрэмдсэн. Ингэхдээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн хөрөнгө оруулалтын зориулалтыг дур мэдэн өөрчлөх шийдвэр гаргаж, энэ шийдвэрээ баталгаажуулахдаа Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдаж 2012 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 122 дугаар тогтоол гаргуулсан байна. Тэгтэл уг шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 6, 10, 16, 16.5, 41, 42.7 дугаар зүйлүүдийг тус тус зөрчсөн, түүнчлэн Засгийн газрын 122 дугаар тогтоолын дагуу эмнэлгийн барилга Хууль зүйн яаманд шилжсэнтэй холбогдон тухайн барилга болон түүний доторхи тоног төхөөрөмжийг Хууль зүйн сайдын зүгээс хариуцан хамгаалж байх үүрэгтэй байсан. Гэтэл Хууль зүйн сайд өөрийн чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас 2014 оны нэгдүгээр сарын наймны өдөр 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий MRI аппарат эвдрэх шахсан.
Энэ удаад Хууль зүйн яамныхан хүүхдүүдтэй байр сав булаацалдаад суухгүй гэдэгт итгэж байна. Монголчуудынхаа ирээдүйн төлөө энэ саналыг ажил хэрэг болговол улс төрчдийн нэр хүнд өсөж, ард түмэндээ ч ашигтай байх бизээ.
А.Баярмаа
Зочин · 2014/12/17
Эмнэлгийн зориулалтаар нь ашиглах нь зөв Нийслэлийн төв эмнэлэг болгож дүүргийн эмнэлгүүддээ лав********** төв болговол нийслэлчүүд бүгд үзүүлэх боломжтой.Ингэвэл 3 -р шатлалын ачаалал буурна гэж бодож байна.
Зочин · 2014/12/16
Huuchin TTAHNE-iin urgutguliin bairand ashiglahad belen bolgoj suuriluulsan 3.3 terbumiin MRI apparat, 2.5 terbumiin unetei CT apparatuudiig nuulgeh gej evdsen. evdeh ***hsan bishee. ulsiin munguur ingej garaa ugaaj bolohuu. Hairan hurungu. ZG-iin 122 togtooliig huchingui bolgoj emnelgiin bairiig emnelegt ni butsaaj ug
Зочин · 2014/12/14
Ерөнхий сайд Сайханбилэг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад шинээр томилогдсон сайд нартаа ажлын өндөр амжилт хүсье !!!Засгийн газрын шийдвэрээр 150 ортой Хүүхдийн эмнэлгийг байгуулах энэ сайхан санаа Иргэн биднийг баярлуулаж байна. Монголд анх удаа эмнэлгийн зориулалтаар баригдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгийн байранд эмнэлгийн үйл ажил**********г явуулах нь зөв зүйтэй. Хүүхдийн болон төрөх эмнэлэг хангалтгүй байгаа. Тиймээс Эх нялхасын эрүүл мэндийн төв болгох гэсэн санааг дэвшүүлж байна.Энэ удаад хууль зүйн яамны шинээр томилогдсон Дорлигжав сайд эх,хүүхдүүдтэй байр сав булаацалдаад суухгүй ёс зүйтэй, жудагтай, хүнлэг хүн гэдэгт итгэж байна.
Зочин · 2014/12/14
Ерөнхий сайд Сайханбилэг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон бусад шинээр томилогдсон сайд нартаа ажлын өндөр амжилт хүсье!!! Засгийн газрын шийдвэрээр 150 ортой Хүүхдийн эмнэлгийг байгуулах энэ сайхан санаа Иргэн биднийг баярлуулаж байна. Монголд анх удаа эмнэлгийн зориулалтаар баригдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэгийн байранд эмнэлгийн үйл ажил********** явуулах нь зөв зүйтэй. Хүүхдийн болон төрөх эмнэлэг хангалтгүй байгаа. Тиймээс Эх нялхасын эрүүл мэндийн төв болгох гэсэн санааг дэвшүүлж байна.Энэ удаад хууль зүйн яамны шинээр томилогдсон Дорлигжав сайд эх,хүүхдүүдтэй байр сав булаацалдаад суухгүй ёс зүйтэй, жудагтай, хүнлэг хүн гэдэгт итгэж байна.
Зочин · 2014/12/13
Хамгийн түрүүнд шийдэх асуудал нь мэдээж эмнэлэг байна. мөн цэцэрлэг. Тэгэхээр ЗГ эмнэлэг байгуулья гэж бодож байгаа бол мөрдөн байцаах газар орчхоод байгаа тэр эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах ёстой. Эмч нар ньтэмцээд дийлээгүй. Одоо шийдлийн ЗГ гэж байгаа юм чинь шууд шийдэх ёстой. Яамны барилгад харин мөрдөн байцаах газар, цагдаагийн газраа оруулж болно. шүүдээ.
Зочин · 2014/12/13
Монголд эмнэлэг хурэхгуй байхад буцаад зориулалтаар нь ашиглах естой.
Зочин · 2014/12/12
Zuv demjij bna emnelg nag nomert heregteii eruuul bj eruuleer setgene shuu
Зочин · 2014/12/12
Хууль, цагдаа нар одоо орчхоод байгаа тэр барилгыг эмнэлгийн зориуллатаар ашиглах нь зүйтэй. Эмч нар нь тэмцээд байсан. Яаж ч дийлээгүй. Тэмүүжин булаагаад авсан. буцааж авах хэрэгтэй. Хүүхдийн эмнэлэг болгох нь зөв. Одоо ярьж байгаа яамны барилга хуучин барилга. Эмнэлэгт аюултай байх юм бишүү.
Зочин · 2014/12/12
Мэргэжлийн утч нар нь тэмцээп дийлээгүй, мэдээжнар нь мэдэж байгаа шүү дээ. Ямартай ч эмнэлгийн зориулалтаар баригдсан барилга юм чинь тэр зориулалтаар нь ашиглах хээргтэй.Тэнд харин хүүхдийн эмнэлгээ зохион байгуулаач. Яам байсан барилаг чинь хуучин барилга. Мэрэгжлийн хяналтын байгууллагынхан юу гэж үзэх юм бэ? хэсэг хугацааны дараа ашиглаж болохгүй гэж акт гарах юм биш биз. Маш хуучин барилга шүүдээ. Харин түүний оронд хуулийнхны дээрэмдсэн барилгыг ашиглах нь хэрэгтэй.
Зочин · 2014/12/12
Хуучны мартагдсан асуудал гэж Тэмүүжин бодож байгаа бол гонжийн жоо.Сайн байна Сэтгүүлч ээ ажлын Амжилт хүсье
Зочин · 2014/12/12
ЗӨВ ЗӨВ ЁСТОЙ ЗӨВ НИЙ ТЛЭЛ БАЙНА ХҮМҮҮСЭЭ ДЭМЖЭЭРЭЙ
Зочин · 2014/12/12
Ugaasaa huuliin daguu yum baih yostoi bol ter barilga emnelgiin zoriulaltaar barigdsan yum shy de. Barilga barihaas avhuulaad byh zuvshuurul emnelgeer baigaa. Harj l baiya daa yaaj shiidegdeh yum baigaan. Ard tymen tuhain yed Temyyjingiin ygend dendyy itgeed daanch tend ajillaj baisan hymyysiin ygiig sonsoogui yum shy
Зочин · 2014/12/12
Ямар зөв зүйл бичээ вэ? Ард олныхоо төлөө ийм алхам хийх хэрэгтэй шүү Хуулимйнхаан
Зочин · 2014/12/12
эмнэлэг маш йх хэрэгтэй шдээ
Zochin · 2014/12/12
Demjij bn aa,zub shn sanaa bn daa
Зочин · 2014/12/12
Uneheer Said Temuujin ter barilgiig deremdsen. Emnelgiin zoriullataar ni ashiglah heregtei. Ter barilgiig emnelgiin zoriullataar ni asigla. !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ech nar ni temceed diileegui. Odoo l zuv hudlduh heregtei.
өндөр болгохн у · 2014/12/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Zochin · 2014/12/12
sain sanaa baina
Zochin · 2014/12/12
sain sanaa baina