Л.Нурбулан: Бид хүүхдэд зориулж тоглоё гээд очихоор яах гэж байгаа юм гэдэг
2014/12/12
Циркийн алтан манежнаа алиа хошин зангаараа үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан алиалагч Т.Латиф хэмээх эрхэм хүнийг уншигчид андахгүй, хааяхан түүнийг дурсдаг. Тэгвэл түүний отгон хүү Л.Нурбуланыг танихгүй хүн ховор. Тэрбээр хүүхэд багачуудад инээд хөөрийг бэлэглэж хүүхдийн уран бүтээл ховордсон энэ цаг үед ганц хүүхэд зориулсан бүтээлд амьдралаа зориулж яваа хүн гэхэд хилсдэхгүй.
“Хандгай” нэртэй хүүхдийн театраа албан ёсоор нээж, тамга тэмдгээ гардан аваад Нийслэл хотод болон Баян-Өлгий аймаг, Увс, Завхан, Хөвсгөл аймагт бие даасан тоглолтоо толилуулаад иржээ.
Тэрбээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа манай улсын хүүхдийн төлөө хийж байгаа ажил хэр үр дүнтэй байна гэж хардаг талаараа өөрийн сэтгэгдлээ уудалсан байна. "Манайхан хүүхдийн төлөө гэдэг мөртлөө яг амьдрал дээр буудаг нь цөөхөн юм шиг санагддаг. Би их сургууль төгсөөд 11 жил ажиллаж байна. Үүний таван жилийг алиалагч хийсэн. Олон газраар явж хүүхдүүдэд тоглолт хийлээ. Би тоглолт хийхдээ 500-1000 төгрөгөөр тоглодог. Хэр хол газрыг туулж бид очиж байгаа билээ дээ. Гэтэл сургуулийн захирал, эцэг, эхчүүд хэдээр тоглох гэж байгаа юм бэ. Яамны зөвшөөрөл хаана байна гэж хүлээж авдаг. Хөдөөгийн хүүхдүүд соёлын боловсрол авах байдал ийм л байна" хэмээн Л.Нурбулан хэлжээ.
Мөн зохиолын нэг дуучин хөдөө очоод тоглолт хийхдээ хүүхэд 3000 төгрөг гэж билетээ зардаг. Тэд хүүхдийн дуу дуулдаг уу. Үгүй. Тэгсэн мөртлөө хөдөөгийн хүүхдүүд үзээд л байна. Өөр хүүхдэд зориулсан тоглолт байхгүй юм чинь яалтай ч билээ. Бид зөвхөн хүүхдэд зориулан тоглоё гээд очиход яах гэж байгаа юм бэ гэж хүлээж авах нь хэцүү байдаг гэдгээ ч учирлав.
Д.Ана
Зочин · 2014/12/14
iishh ****uul
Зочин · 2014/12/13
өндөр болгох ну · 2014/12/12
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮