Би намаас гарна
2014/12/13
“Намаас гарна” гээд гүүгл дээр бичээд хайгаад үзээрэй. Х.Баттулга Ерөнхий сайд болбол Ц.Нямдорж намаасаа гарна, Р.Бурмааг хөөвөл Х.Баттулга намаасаа гарна, МАХН байр сууриа илэрхийлэхгүй бол О.Баасанхүү намаасаа гарна, У.Хүрэлсүх намын дарга болбол гишүүн асан Э.Мөнх-Очир намаасаа гарна гээд намаасаа гарах буухиа үргэлжилсээр. Яг л “Чамаас сална даа” гээд сүрдүүлж байгаа гэр бүлийн хэрүүл мэт. Эсвэл “Ална шүү” гээд тоомжиргүйхэн хэлчихдэг хараалын үг шиг.
Ер нь дөө намаас гарах тухай яриа зүгээр ч нэг гардаггүй. Жижигчүүдийн хувьд худал цуурхал болоод дуусдаг бол томчуудын хувьд сүрдүүлэх зэвсэг болж чаддаг мэт. Гэхдээ аль алинд нь л ашигтай байдаг байх.
Өмнөх УИХ-ын үед хэд хэдэн гишүүд намаасаа гарах гэж байгаа талаар шуум дэгдэж, дараахан нь байнгын хорооны дарга нар болж байв. Тухайлбал, О.Чулуунбат, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Д.Балдан-Очир нар МАН-аас гарна хэмээн бүрдүүлж, Д.Балдан-Очир О.Чулуунбат нар Төсвийн байнгын хорооны дарга болж байлаа. Олны үг ортой гэж, тэр гурав хэдхэн сарын дараа МАН-аас гарч МАХН-д орсон доо.
Д.Арвин гишүүн 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараахан намын гишүүддээ гомдлын үг чулуудаад МАН-аас гарч АН-д орсон. Энэхүү үйл явдлын өмнө ч “Намаасаа гарна” гэх яриа өрнөж л байсан.
Р.Бурмаа Н.Алтанхуягийг огцруулах асуудалд эсрэг кноп дарснаас үүдэж намаас хөөгдөх дээрээ тулсан. Эцэстээ Х.Баттулга, Р.Бурмаа нарын моцоциклтой зураг интернэтэд хаа саагүй тэнэж байх жишээтэй. Р.Бурмаа хөөгдөөд Х.Баттулга хэлсэндээ хүрч намаасаа гарахаар болвол нэлээд эвгүй зүйл болно оо доо?
Саяхан Н.Алтанхуягийн туслах Л.Ууганбаяр гэх залуу АН-ын гишүүнээс татгалзаж, намаас гарах тухай өргөдлөө АН-ын дарга З.Энхболдод хүргүүлсэн. Тэрбээр энэ тухайгаа “УИХ-ын гишүүн Р.Бурмаа нь “дан, давхар дээл” буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд байхыг эсэргүүцэж, АН-аас байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан. Гэтэл өнөөдөр Р.Бурмаа нь Шийдлийн Засгийн газарт Хүнс хөдөө аж ахуйн сайдаар томилогдож АН-ын гишүүний ёс суртахуун, улс төрийн соёлыг зөрчлөө. Энэхүү увайгүй үйлдлийг эсэргүүцэж АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна” хэмээжээ. Гэхдээ Л.Ууганбаяр гэх залуу олны танил улстөрч биш учраас нэг их хол явж шалихгүй л болов уу. Тэрийг тоож байгаа ч хүн алга.
Ерөнхийдөө намаас гарна гээд хэлчихвэл сүрдүүлсэн хэрэг зорилго нь бүтдэггүй юмаа гэхэд хэвлэлийнхний анхаарлыг татаж, ТВ болгоны мэдээгээр өөрийгөө рекламдуулах сайн талтай юм уу даа.
Зочин · 2014/12/15
Terbishdabag shine nam baig uul hu. Ardchilsan nam kominternii *****h geed avahgvi. Ardiin namd ymar nvvreeree ochih ve dee. Hu namdaa ner hvndgvi bolson. SHUNAL!!!!!!!!!! HULHI zan !!!!!!! Chin chinii uuriin chin tolgoig zalgij baigaa yum. HULHI DABAG mini.
Зочин · 2014/12/15
Тэрбишдагва тумэн олонд нуургуй болсноо мэдэрч байгаадаа МАХН ийхан энэ луйбарчинг зайлуулах хэрэгтэй
Зочин · 2014/12/14
Ene avgai AN-iin une tseniig jinhene utgaar n unagaj bna. Amjuulj mungu hiih biz ur huuhed udamd n yum bolohgui dee.
Зочин · 2014/12/14
Ene avgai AN-iin une tseniig jinhene utgaar n unagaj bna. Amjuulj mungu hiih biz ur huuhed udamd n yum bolohgui dee.
Зочин · 2014/12/14
Ene avgai AN-iin une tseniig jinhene utgaar n unagaj bna. Amjuulj mungu hiih biz ur huuhed udamd n yum bolohgui dee.
Зочин · 2014/12/14
Ene avgai AN-iin une tseniig jinhene utgaar n unagaj bna. Amjuulj mungu hiih biz ur huuhed udamd n yum bolohgui dee.
Зочин · 2014/12/14
Ene avgai AN-iin une tseniig jinhene utgaar n unagaj bna. Amjuulj mungu hiih biz ur huuhed udamd n yum bolohgui dee.
Зочин · 2014/12/14
Ene avgai AN-iin une tseniig jinhene utgaar n unagaj bna. Amjuulj mungu hiih biz ur huuhed udamd n yum bolohgui dee.
Зочин · 2014/12/14
Ene 3 r horoolliin mongo hvvle****d arai dendej bna shvv hvmvvsiin amidraliig vnheer samarch bna chvv huuliinhaa
Zochin · 2014/12/14
дааганаас унаж үхдэггүй даравгараасаа болж ..гэдэг шиг юм болох вий дээ Бурмаа гишүүнээ Ичдэггүй юм уу