Жүжигчин Б.Амарсайханд МУГЖ цол өгөхийг уриаллаа
2014/12/19
Монголоос хамгийн анх Холливудад хөл тавьсан жүжигчинээр Б.Амарсайхан тодорсон. Тэрбээр "Марко Поло" олон ангит кинонд Аригбөхийн дүрд тоглосон билээ. Тус киноны нээлт энэ сарын 2-ны өдөр Нью-Йорк хотноо болсон.
Амраа "United nations east west" гэдэг агентлагтай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Энэ талаар тэрбээр "UNEW агентлаг нь баруунаас Ази руу, Азиас баруун руу, Холливуд руу жүжигчид гаргадаг нэлээд нэртэй агентлаг. Солонгос, Хятадын маш олон жүжигчинг Холливудад гаргасан. Манайхны Ин Ха нэрээр нь анддаггүй БНСУ-ын жүжигчин Ли Бюн-хюныг гэхэд Холливудад гаргасан газар л даа. Миний хувьд энэ агентлагтайгаа холбогдох гэж маш их хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулж байж холбогдож байсан. Дэлхийн бүх л жүжигчид тэдэн руу ханддаг том байгууллага. Би ч таалагдах гэж хэрэндээ л юм болж байлаа. Тэгээд энэ агентлагтай гэрээгээ хийж ажиллаж байтал тэд ийм кино байна гэж санал болгосон юм.
Харин Аригбөхийн дүрийг авахын тулд агентлаг маань чамгүй хичээж, би дөрвөн сарын турш Малайз руу ирж очиж, хэдэн хэдэн удаа пробонд орж байж шийдэгдсэн юм. Нэг талаас зүгээр киноны дүр авах гэж байгаа мэт боловч үүний цаана хэр том өрсөлдөөн, тэмцэлдээн байсан гээч. Би олимпийн эрх авах гэж байгаа тамирчин шиг, тэд маань сойсон хүлгээ хүлээж байгаа уяачид шиг л байсан. Тухайн үедээ Аригбөхийн дүрийг авсан мэдээг дуулчихаад манай агентлагийнхан тэнд, би энд бөөн баяр хөөр болж байж билээ" хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Тэгвэл цахим ертөнцөөр түүнд МУГЖ цол тэмдгийг өгье гэсэн уриалга гарлаа. Энэхүү уриалгыг сэтгүүлч Д.Мөнхбаясгалан өрнүүлж байна. Тодруулбал, Холливудад тоглосон жүжигчин Амраад тэр МУГЖ цол тэмдгээ өгөөч ээ. Хийсэн юмтай хэлэх үгтэй залуу сайхан явахад нь төр шагнаач ээ. Монголын нэрийг дэлхийн кино урлагт дархалж өглөө. Бид бахархаж байна Ерөнхийлөгч өө. Цензургүй ярианы зочноо лоббидож байна аа яадаг юм. Амараа өөрөө ийм шагнал тоохгүй ч настай ээж нь баярлаг" гэж цахим хуудаснаа нийтлэв. Уг уриалгыг сошиал ертөнцийнхөн дэмжиж байна.
Д.Ана
Зочин · 2014/12/20
manaihan ene kinog uzsen yumuuyu gardii
21 · 2014/12/20
arai dendnee...Monxbaysgalan erguu avgai *****terei.Oliogtoixon asuult ch tavij chadxgui xevtjiij bas chin..