Жүжигчин А.Ганчимэгтйг өхөөрдөм хэмээн олон нийт үнэлдэг. Анх "Халуун сэтгэл" кинонд тоглосон. Гэхдээ түүнийг  “Хэцүү анги” телевизийн олон ангит кинонд тоглосноор нь үзэгчид илүүтэй таньдаг.

Үүнээс хойш “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” Нэг хоёрын гурав аа” зэрэг кинонд тоглосоноор нь үзэгчид сайн танина. Мөн богино хэмжээний кино “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’, "Нэг хоёрын гурав аа" зэрэг кинонуудад тоглосон. 

Харин тэрбээр Улсын драмын эрдмийн театраас "Хувьсал" продакшнд харьяалагдах болсон юм. Тус прадакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүрхээр  наадагч" киногоо үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.

Өсч яваа залуу жүжигчин А.Ганчимэг амьдралынхаа ханиар Б.Энхтүвшинг сонгосон. Түүний хайрт Солонгос улсын нэгэн телевизтэй хамтран ажиллах гэрээ байгуулан гэрээнийхээ дагуу ажиллаж яваад охинтой болсноо мэдээд эх орондоо ирсэн.  Гэвч хосууд асуудал байгаа учраас тусдаа амьдарч байгаа талаараа яриад ч амжсан. Олон хүн хоёр хосыг амьдралд алдахыг алийг тэр гэхэв эргэж нийлээсэй хэмээн хүсч байгаа цахим ертөнцөд санаа бодлоо илэрхийлээд авсан. Гануухай хөл хүнд төрхөө олонд харуулаагүй бөгөөд гэрэл зургаа ч дэлгээгүй билээ. Тэгвэл түүний жирэмсэн үеийнх нь зургийг энэ удаад онцолж байна.

Д.Ана