Монголын шинжлэх ухааныг устгах шийдлийг “Шийдэл”-ийн засгийн газар гаргахаар зэхэж байна
2014/12/24
ШУА-ийг шинэчлэх нэрээр гадаад улсад их сургуульд богино хугацаанд суралцаж шинжлэх ухааны менежментийн талаар өнгөцхөн мэдлэг авсан зөвлөхүүд болон удирдлагуудаас бүрдсэн гарын 5 хуруунд багтах хэдхэн хүн шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгүүдийг их сургуульд нэгтгэн боловсон хүчиний зардал, төсвийг хэмнэх мэргэн санаа олжээ.
Хөгжилтэй орны их сургуулиудад эрдэмтэн, проффессоруудын судалгааны хүчтэй баг байдгийг хэн ч мэднэ. Гэхдээ тухайн чинглэлээ зангидан авч явж байдаг үндэсний хүрээлэн, төвүүдээ тойрон шинжлэх ухаан нь хөгждөг билээ. Гэтэл зөвхөн боловсролын их сургуулиар удирдуулсан шинжлэх ухаан яаж хөгжхийн/мөхөхийн/ 2 нүүдлийг харах чадваргүй Ерөнхий сайд, БСШУ /ШУ гэдэг нь хамгийн сүүлд байгааг анзаараарай/ сайдтай засгийн газартай болжээ Монгол улс.
www.bolod.mn