Физикийн шинжлэх ухаан Монгол улсад устах аюул нүүрлэлээ!
2014/12/24
Шийдлийн гэх засгийн газар тулгуур шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргахаар ажиллаж эхэлсэн байна.
Ингэснээр физикийн бие даасан нэгж ч үгүй их сургуульд, үндэсний хэмжээний хүрээлэнг мэдүүлж, санхүүжилт, боловсон хүчнийг хумиснаар Монгол улсад физикийн шинжлэх ухаан байхгүй болж хуурамч шинжлэх ухаан, мөнхийн хөдөлгүүр, хоосон энергээр эдийн засгийг удирдан мөнгө угаасан хяналтгүй. зэрлэг төрийн капитализм бий болох нөхцлийг бүрдүүлж байна гэж ФТХ эрдмийн хамт олон үзэж байна.
Физикийн бие даасан сургуулиудыг МУИС, ШУТИС-д урьд нь бас устгаж бусад сургуулиудтай нэгтгэсэнийг энд бас дурдах ёстой.