"Азийн модель" агентлагийн захирал, загвар өмсөгч Ч.Содтуяаг загвар сонирхогчид андахгүй сайн танина. "Мисс Монголиа” үндэсний гоо бүсгүй шалгаруулах наадам арван жилийн тэртээгээс зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Энэхүү тэмцээний анхны ялагч Ч.Содтуяа тухайн жилээ “Miss International” тэмцээнд оролцож “Фото мисс” өргөмжлөл хүртэж авъяаслаг, хөдөлмөрч бүсгүй. 

Тэрбээр олон жилийн өмнө загвар өмсөгч А.Чингүүнтэй хамтран амьдарч байгаад хөөрхөн охинтой болсон. Гэвч хосууд удалгүй салсан. Мисс бүсгүй охиноо өөрөө өсгөж байгаа билээ. Тэгвэл Содонгоо охин том болжээ.