Монголын рок, поп урлагийн 20 жилийн түүхийг бичсэн “On’n Off” продакшны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Монголын хамгийн анхны клип, рекламыг хийж байсан тус продакшн 20 жилийн ойдоо зориулсан нижгэр тоглолтыг саяхан хийсэн. 

Тэгвэл 2014 оны сүүлч шинэ оны босгон дээр тус продакшныг үүсгэн байгуулагч,захирал С.Ононбат Ерөнхийлөгчийн зарлигаар  МУУГЗ цол тэмдгээр шагнууллаа.  Түүнтэй хамт хөгжмийн зохиолч Б.Чинбат Алтангадас одонгоор шагнуулсан юм.