"Амьдралд тавтай морил" кинонд  хэнэггүй, эршүүд, зөнгөр Золоогийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн олны танил болсон. Өмнө нь Хана аймшгийн кинонд тоглож уран бүтээлийн гараагаа эхэлж байсан билээ. 

Түүнээс хойш "Эзэнгүй бөгж" УСК, "Хайрын рекорд" телевизийн олон ангит киноны туслах дүр, "Нэг хоёрын гурваа" УСК-ны гол дүрд, "Single ladies", "Сүүлчийн шөнө" УСК-ны гол дүрд тус тус тоглосон туршлагатай өсөх ирээдүйтэй жүжигчин. Мөрөөдлийн театрын уран бүтээлээсээ ээж болоод түр хөндийрсэн. Фэнүүд нь хөөрхөн О.Дөлгөөнийг "Сүүлчийн шөнө" кинонд дүр бүтээхэд нь урлагтаа эргэн ирлээ хэмээн баярлуулсан ч гонсойлгоод авлаа. Учир нь тэрбээр хайртай хүү, ханийхаа хамтаар хоёр жил урлагийн сургуульд сурахаар АНУ-ыг зорьжээ.