Улс орон даяар  хямрал нүүрлэж байгаа энэ хүндхэн  цагт  ачааны  хамаг хүнд бэрхийг улсад татвар төлдөг иргэд, ААН, компаниуд үүрч байгаа гэхэд хилсдэхгүй. Уг нь хөнжингүй улс орнуудад   нийгэм улс оронд  үүсэж байгаа хямралыг даван туулахын тулд татварын бодлогодоо өөрчлөлт оруулж, татвар төлөгчид дээр ирэх ачаалалыг бууруулах замаар асуудлыг шийдвэрлэдэг ажээ. Татвар төлөгчдийн хувьд  “Туулын голын мөсийг долоох шахаж” байж олсон хэдэн төгрөгөөсөө өөрөө өөрөөсөө  харамлан улсад төлөх татвараа арай ядан өгч байхад  татварын байцаагч нар татвар бүрдүүлэх орлогоо давуулан биелүүлэн нэрийдлээр  хүн санахааргүй их хэмжээний мөнгө төгрөгөөр бие биенээ шагнаж урамшуулсан бодитой баримт мэдээлэл олон нийтэд ил болсон.

Манай улсад бол төсөв бүрдүүлэх нэрийдлээр татварын газрынхан татвар төлөгчдийн нөхцөл байдал ямар байгаагаас үл хамааран   ямарч аргаар хамаагүй  татварын орлогоо бүрдүүлэхээр “улайран зүтгэж”  улмаар  татвар төлөгчдийг төрийн нэр барин айлган сүрдүүлж, хянаж,  шахаж  дарамталж улмаар  аж ахуйн нэгжийг  зохиомлоор  дампууруулахад хүргэж байна.

Тэгвэл саяхнаас дүүргийн татварын газрын  байцаагчид ах ахуйн нэгжүүд залгаж,  та бүхэн төрийн өрөө барагдуулахгүй бол он гараад татварын өрөөс чинь алданги тооцох программ ажиллаж эхлэнэ шүү  хэмээн “дарамталжээ”. Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өртэй байхыг хүсэхгүй нь ойлгомжтой боловч иргэдийн худалдан авалт  0-тэй тэнцүү болж,  орлого нь ноль заасан энэ хүндхэн цаг үед хэрхэн татвараа хугацаанд нь төлж барагдуулж хэрхэн чадах билээ. Дээр нь УИХ-аас   НӨАТ -ийн босгыг  дээшлүүлэх хуулиа яаралтай батлахгүй бол    ганц удаа 10.0  саяас дээш орлого орсон аж ахуйн нэгжүүд НӨАТ-д дарагдан дампуурах дээрээ тулж байна. Энэ мэтээр аж ахуйн нэгж компаниудын хувьд нэг бол ажилчдаа цомхотгон, үйл ажиллагаага хумих, улмаар ингэснээр хэмнэлт гарган татварын өрөө барагдуулах,  нөгөө бол   дампуурлаа  зарлах гэсэн хоёр арга зам л үлдэж байгаа бололтой.

Монголын ард түмнийг  үнийн хөөрөгдөл,  элдэв татвар, мөнгөний үнэгүйдэл өвдөгөөр нь сөхрүүлэхээр “хуйлран дайрч” айсуй.

Ц.Мөнх