МУГЖ Т.Ариунаа “Хүслийн шинэ жил” дуугаа ээжүүдийн хүсэлтээр бүтээжээ
2014/12/30
Цоглог эрч хүчтэй хөдөлмөрч эмэгтэй гэх магтаалын үгийн эзэн бол Дуучин Т.Ариунаа яахын аргагүй мөн. Тэрбээр шинэ жилийн тухай "Цасан аялгуу" дуугаараа сонсогч түмэндээ баярын уур амьсгал оруулдаг байсан билээ. Тэгвэл энэ удаад дахин шинэхэн дуугаараа хоёр оны зааг дээр бэлэг барьж байна.
Тэрбээр "Аав ээжийнхээ энгэрт эрхлэн анхныхаа шинэ жилийг тэмдэглэж байгаа алдрай бяцхан үрсүүддээ зориулж "Хүслийн шинэ жил" маань айлчлан ирлээ. 2014-4,5,6-р сарын сахиусан тэнгэрүүд facebook group-ийн залуу ээж нар маань дуучнаа сонгож, ийм сэдэвтэй дуу дуулуулмаар байна гэсэн саналаа надад уламжилсан юмаа. Иймд би эх хүнийхээ хувьд энэхүү саналыг маш баяртайгаар хүлээн аван балчир үрсүүддээ зориулан энэ дууны үг, ая, дууны найруулга, клип маш энгийн байгаасаа гэж бодож чин сэтгэлээ зориулан шинэхэн дуугаа бүтээлээ. Энэ цагт эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа дуулах дууны орон зай үгүйлэгдсээр байгаа. Уран бүтээлчид бид ихэнхдээ томчуудад зориулж уран бүтээлээ туурвих юм. Тэгвэл энэ орон зайг багахан боловч нөхөх байхаа гэж би бодож байна. Балчир үрсүүд, хүүхдүүд маань энэ дуунд хөглөгдөж, баясаж ээж аавуудтайгаа хамтдаа дуулдаг хүүхэд бүхний дуртай үргэлж аманд нь аялагдах тийм сайхан дуу болоосой гэж ерөөж байнаа. Монголын үрс маш олон болох болтугай. Хамтран ажилласан уран бүтээлчид, санаачилсан ээж нартаа баярлалаа" хэмээн сэтгэлийн үгээ илэрхийллээ.