Энэ сайхан инээмсэглэлтэй, алаг нүдэн бүсгүйг монголчууд бид жүжигчин гэдгээр нь илүүтэй танина. Тэрбээр 1967 онд төрсөн бөгөөд дунд сургуулиа УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, МУИС-ийг 2001 онд хуульч мэргэжлээр сурч төгссөн билээ. 

Сургуулиа төгсөөд УДЭТ-т 10 гаруй жил ажиллаж байгаад "X ТҮЦ" продакшинд өнөөг хүртэл мэргэжлээр ажиллаж үзэгч олон түмэндээ уран бүтээлээ хүргэж яваа авьяаслаг, хөдөлмөрч эмэгтэй.

Монголын тайз, дэлгэцийн бүтээлд тоглодог сор болсон акулуудын нэг түүний мөрөөдөл нь кино бүтээх байсан гэдэг. Санаж сэтгэж явбал бүтнэ гэдгийг залгамж халаа болсон залуучууддаа үлгэр дууриалал нь болон яваа. Тэрбээр "Сэргээш-3", "Миний хөрш чөтгөр" зэрэг киногоо бүтээн үзэгчиддээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Мөн тайзны олон арван бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн гэдгийг уншигч авхай та андахгүй биз ээ. “Гэгээн муза-11” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгээрээ “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авсан билээ

Хөдөлмөрч бүсгүй өнгөрөгч онд Зүрх бүхний төлөө хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төсөл нь ажил хэрэг болж хүүхдүүд сургуультай болсон.

Олны хайр хүндлэлийг хүлээсэн гавьяатын залуу насыг энэ удаа "Оддын амьдрал" буландаа онцолж байна. 

Залуу насны талаар И.Одончимэг "Залуу нас өөрөө дэндүү сайхан, бурхнаас өгсөн бэлэг юм. Бүсгүйчүүд минь цэцэг шиг эмзэг, турьхан ч гал цогтой, залуу насаараа өөрийгөө чимж яваарай. Мөн ганцхан олдох насаа хайрлаарай" хэмээн хэлсэн. 

Үнэхээр залуу насаараа гоёж, цоглог эрч хүчтэй явдаг Монголын сайхан бүсгүйчүүдийн жагсаалтын эхэнд түүнийг бичих нь зүйн хэрэг. Түүний залуу үеийн гэрэл зургаас харахад гал шиг цогтой хийх бүтээх эрмэлзлэлээр дүүрэн гялалзсан алаг нүд эргэлдэж буйг та ч бас ажсан байх. 

Д.Ана