Д.Ганцэцэг нарийн бичиг болжээ
2015/01/07
"Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авсан УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг та таних биз ээ. Драмын теартын авьяаслаг залуу жүжигчид болох А.Ганчимэг, Т.Хулан, Д.Ганцэцэг нар шил шилээ даран өнгөрсөн онд театраа орхисон. Тэдний нэгэн ч хэрхэн яагаад юунаас болж тайзаа орхих болсон талаараа ганц ч үг ган хийгээгүй юм.
Драмын театр хэмээх их айлын хаалгыг хаасан эрхэм бүсгүйчүүд маань өдгөө уран бүтээлээ туурвин яваа. харин Д.Ганцэцэг юу хийж байгаа нь саяхныг хүртэл нууц байсан билээ. Тэгвэл тэрбээр нарийн бичгийн албыг хаших болсон аж. Тодруулбал, Монголын урлагийн залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгээр томилогджээ.
Д.Ана
Зочин · 2015/01/09
Aviastai juju****n bsan. Chaddag yumaa khiivel career ni iluu usukh bsan bolov uu... Khun sandal shireend durtai bdgiin neg shijee yum daa ene bol
Зочин · 2015/01/08
Кккк өөр хэлэх үг алга даа
kkk · 2015/01/08
чаддаг юм аа хийвэл зүгээрсэн