Монгол улсын Засгийн газраас хэд хэдэн хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн бариад байсан. Тэгвэл Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Засгийн газраас санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн Мөрдөх албаны тухай, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Өршөөл үзүүлэх тухай, Галт зэвсгийн тухай, Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эгүүлэн татахаар Засгийн гзрын хуралдаанаар тогтсон.  

Энэ тухай  УИХ-ын дарга З.Энхболд сая чуулганд мэдэгдэж, хуулийн төслийг эргүүлэн татсанд тооцлоо.  

А.Баярмаа