Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж фейсбүүк, твиттерийн найзууддаа шинэ оны босгон дээр олон түмэнд сайхан мэдээг дуулгасан билээ. Тодруулбал, өөрийн твиттер хуудаснаа 150 ортой хүүхдийн эмнэлэг барихаар болсоноо дуулгасан. 

Тэрбээр "Дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг удахгүй нээнэ. Монгол улс эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоо шинэчилээсэй. Үнэндээ мөнгөтэй хүн эдгээд байна" хэмээсэн юм. Тэгвэл их аварга маань шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ энэхүү хүүхдийн эмнэлгийнхээ талаар ч мөн дурдлаа.

Д.Ана