Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах Нарангийн-Энгэр оршуулгын газарт энэ сарын 8-9нд шилжих шөнө гурван булш тоносон байна.  Булшнуудийн цээжин хэсгийг ухаж сэндийчсэн байсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа ажээ.  

“Нарангийн энгэр”-ийн оршуулгын газарт 2008 онд 26, 2009 онд 29, 2010 онд 15 гэх мэт жилдээ л 20 орчим шарил ухагдсан тоо байна.

Голчлон 7-10 хонож байгаа шинэ булшуудыг ухдаг бөгөөд ингэхдээ шарилын толгой дэрлүүлсэн цай, хайрцаганд нь хийсэн ганц шил архи, чихэр жимс зэргийг тонодог байна.  

Булш ухагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгддэг ч ар гэрийнхэнд нь тэр бүр мэдэгдэггүй байна.  

Бид энэ талаар бэлтгэсэн сурвалжлагыг удахгүй дэлгэрэнгүй байдлаар хүргэх болно.

 









А.Баярмаа