Ш.Алтантуяаг хөнөөсөн Малайзын цагдаа нарт цаазын ял оноолоо
2015/01/12
Монгол улсын иргэн Ш.Алтантуяаг 2006 оны арваннэгдүгээр сарын 9-нд Малайз улсын нийслэл Куала Лампурын ойролцоох ойд зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг гардан үйлдсэн тус улсын цагдаа асан Азила Хадри болон Сирул Акхар Умар нарын хэргийг өчигдөр тус улсын Дээд шүүх хэлэлцсэн байна. Улмаар тэдэнд ялын дээд хэмжээг өгчөө. Харин энэ хэргийг захиалсан Р.Багинда “уснаас хуурай” гарсан талаар эх сурвалж мэдээлж байна.
Ялын дээд хэмжээ авсан цагдаагийн хоёр ажилтан анхан шатны шүүхээ ялын дээд хэмжээ, давж заалдах шатны шүүхээс 2013 онд цагаадаж байсан түүхтэй. Тэд Монгол улын иргэн Ш.Алтантуяагийн толгой болон бие хэсэгт хоёр удаа буудасны дараа дэлбэлсэн байдаг.
Зочин · 2015/01/15
харин тийм, дандаа алдаатай бичдэг юм энэ сэтгүүлчид
Зочин · 2015/01/13
буудасний ч гэх шиг, хэвлэл мэдээллийнхэн ингэж бичихээр яанам бэ