МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа сэргээлгэхийг хүссэн байна. Тэрбээр уг хүсэлтээ өчигдөр МСЭ-д өгчээ.   

Ц.Оюундарь  2011 онд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд  АН-ын генсек болсон учир энэ ажлаас  албан ёсоор түдгэлзээд байсан юм.

МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны хурлаар Ц.Оюундарийн хүсэлтийг хүлээж авах эсэхийг шийдвэрлэх юм байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа