УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар МХЭАХҮндэсний холбооны Ерөнхийлөгч боллоо
2015/01/15
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо. Тус хурлаар:
-МХЭАХН-үүдийн 2015 онд хийгдэх ажлын чиглэл,
-Үндэсний холбооны ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлыг томилох,
-Үндэсний холбооны ээлжит 6-р чуулган хуралдуулах тухай асуудлуудыг авч хэлэлцлээ.
МХЭАХҮндэсний холбооны Ерөнхийлөгчөөр тус холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг, Гүйцэтгэх захирлаар Орхон аймгийн Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгмэлэгийн даргаар ажиллаж байсан Ё.Энхцэцэгийг ажиллуулахаар УЗ-ийн гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ.
Цаашид Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгүй болгох, нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хэрэглэгчийг эрхээ хамгаалан тэмцэх, нийгэмд идэвхтэй байх, соён гэгээрүүлэх, сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулах зорилт тавьж, 2015 оныг Хэрэглэгчийн нийгэмлэгээс “Хүний амьд явах эрх, эрүүл мэндийг хамгаалах жил” болгон зарлаж, хүнсний болон эм бэлдмэлийн чанар стандарт, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгчийн хяналтыг чиглүүлж ажиллахаар шийдвэрлэлээ.
МХЭАХН-үүдийн 6-р чуулганыг 2015 оны 3-р сарын 10-ны дотор зарлан хуралдуулахаар тогтсон байна.
А.Баярмаа
Зочин · 2015/02/04
Зөв л хүнээ сонгосон бна. Хэн хохирч бна, хэрэглэгч л хохирч бна шүү дээ Оюунбаатараа
Зочин · 2015/02/04
Зөв л хүнээ сонгосон бна. Хэн хохирч бна, хэрэглэгч л хохирч бна шүү дээ Оюунбаатараа
Зочин · 2015/02/04
Зөв л хүнээ сонгосон бна. Хэн хохирч бна, хэрэглэгч л хохирч бна шүү дээ Оюунбаатараа
Зочин · 2015/02/04
Зөв л хүнээ сонгосон бна. Хэн хохирч бна, хэрэглэгч л хохирч бна шүү дээ Оюунбаатараа