“Үнсгэлжин” Ө.Уянга
2015/01/15
Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгаар овоглосон алдартай уран бүтээлчид олон. Тэдний нэг бол яах аргагүй МУГЖ дуучин Ө.Уянга. Тэрбээр Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан.
Түүний хоолойн чадал, чансаа олон хүнийг сонгодог урлагт дурлуулсан гэдэг. Тэрбээр "Эх орон”, Би-Монгол“, “Ижий улирал”. “Ээжээ” зэрэг дууг бидний сэтгэлд хоногштол амилуулсан билээ. “Улаанбаатар” чуулгын дуучин Б.Баатархүүтэй ханилан суусан. Хосууд шинэ оны өмнөхөн гурав дах үрээ өлгийдөн авсан.
Дууч бүсгүй маань янз бүрийн DVD, CD цуглуулах хоббитой гэнэ. Тэр дундаа жаз, блюз, поп рок, дуурь гээд бүх төрлийн шилдэг бүтээлүүдийг цуглуулдаг аж. Мөн тоглолт, шинэ уран бүтээлдээ зориулан авсан даашинзны арвин цуглуулгатай болжээ. Ингээд түүний "Үнсгэлжин" болсон гэрэл зургийг энэ удаад онцлон хүргэж байна.
өндөр болгох ну · 2015/01/16
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/16
ene busgui ch jinhene chadaltai duuchin shuu harin duuriin teatrt umnuus n hun ichmeer gotslol duuchid baidag MUGJ Mungun tsetseg, STA Tuya,Shijiree Sainbileg geel ners huvurnu duu .kkk Duuriin 50 jiliin kontsertond Ynden, Nansalmaa 2 bolson Tuya Bold 2 ystoi onigoond orson doo unguu aldaad hooloi n usuud ichmeer ym bolson udirdaach angiin darga nar n yu hiij baidgiin er n duuriin teatr dampuurtsan tetgeveriin uvgun darga boloh Dashpeljeegeer udirduulahaar tegehees ch bish yahav dee .kkkk