Ардчилсан намд Дэнзэнгүүдийг нэмэх нь хэнд ашигтай вэ?
2015/01/16
Ардчилсан намын “Алтангадас” фракцынхны шудрага ёсыг уландаа гишгэсэн, хууль бус үйл ажиллагаа сүүлийн үед хэрээс хэтэрч, намын дүрэм, хууль ёсыг үл хүндэтгэн, мянга мянган жирийн гишүүд, дэмжигчдээ үл тоомсорлох болжээ. Энэ намын нэр хүндийг газарт унагаад буй Дэнзэн мэтийн нөхдийн тоог олон болгохыг хүсэгчид Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намд байсаар байгаа аж. Өөрийгөө намын дарга гэх Ө.Пүрэвбаатар нь намын хорооны гишүүдийн нөхөн сонгуулийг 2015 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр гэнэт зохион байгуулахаар зарлаж өөрийн тойрон хүрээлэгчид, хамаатан садан, найз нөхөд, хувийн компанийнхаа ажилчид гэх мэт олон олон Дэнзэнгүүдийг сонгуулахаар завдсан нь эгэл жирийн гишүүдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн байна.
Иймд тус дүүргийн Ардчилсан намын жирийн гишүүд энэхүү дотоод сонгуулийг эсэргүүцэн намын байрныхаа гадаа жагсаал цуглаан зохион байгуулж, хууль бус сонгуулийг таслан зогсоосон байна. Жирийн гишүүд дэмжигчдийн хүсэлт шаардлага болон намын дүрэм ёсны дагуу СХД-ийн намын хорооны ээлжит бус хурлыг зарлан 91 гишүүн оролцох ёстойгоос 56 гишүүн оролцож 61.5 хувийн ирцтэй хуралджээ. Уг дүрэм ёсны хурлаар СХД-ийн Ардчилсан намын даргаар Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ш.Одгэрэлийг, Дэд даргаар СХД-ийн Засаг дарга М.Чинболд, Х.Норов, О.Алтанзул, Ч.Билэгсайхан, Ч.Бямбажав, Ж.Өнөржаргал, Хэрэг эрхлэх газрын даргаар Б.Мөнх-Оргил нарыг томилжээ.
Зочин · 2015/01/19
ху намтай адилхан болжээ
Зочин · 2015/01/19
Баяр хүргэе .Зөв ш дээ. Ард түмэн эд нарыг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргээрэй гэж сонгоо биз дээ.
Зочин · 2015/01/16
uvsiinhan l hor *****j uimuulj baigaa ym
Зочин · 2015/01/16
Алтангудасынхан бүгд Дэнзэн болоод байг******д
Зочин · 2015/01/16
denzenguud odoo bolih blgui dee arai dendlee ene altangudas
Зочин · 2015/01/16
denzen uul ni 10 jild estoi gawal tolgoitoi hvvhed bj blee.odoo iim l bolsiim bhdaa.
Зочин · 2015/01/16
Алтангадасынхан нээрээ даварч бгам шүү АН-ыг самраад байгам ер нь болих хэрэгтэй