Олон түмэндээ “солгой” хэмээн алдаршсан дуучин МУГЖ Н.Төмөрхуяг байрныхаа түлхүүрийг гардаж авсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ.  Өнгөрсөн онд болсон түүний нутгийн дүү, Хэнтий аймгийн уугуул, залуу дуучин СТА Д.Балдангийн хамт "Хорвоод ганцхан ээждээ" тоглолтоо энэ наймдугаар сард хийсэн юм.

Энэхүү тоглолтын үеэр “Бест Дриллинг” ХХК-ийн захирал Х.Нямбаяр нэг өрөө байр өгөхөө амлаад байсан. Тэгвэл “Хамаг Монгол” групп болон өргөжсөн тус компани 12 дугаар сарын 22-нд болсон Хэнтий аймгийн оны шилдэг залуусыг тодруулдаг “Залуу шонхор” наадмын үеэр дуучин, МУГЖ Н.Төмөрхуягт байрных нь түлхүүрийг албан ёсоор гардуулан өгснөөр ийнхүү өчигдөр шинэ байрандаа орсон тухайгаа дуулгалаа.

Д.Ана