Энэ залуу анх “Тусгай салаа” киногоор олонд танил болсон. Жүжигчин залууг өдгөө харсан хүн бүр дуу алдах болсон гэдэг. Жүжигчин П.Баттөр цэргийн хүүгийн дүрийг бүтээхдээ дэндүү сайн гэмээр бүтээж чадсан. Үүнээс нь болж түмэн олон кино дээр бүтээсэн дүр шигээ доожоогүй залуу хэмээн үзсэнийх биз ээ. 

Харин Төрөө амьдрал дээр доожоогүй нэгэн биш бүсгүйчүүдйин харцыг булаасан сайхан залуу. Бодигоор хичээллэж нэлээдгүй амжилт гаргасан. Булчинтай болж бяртай болохын хэрээр "бяр"-аа чимээгүйхэн гайхуулаад авдаг болсон. 

 

Жүжигчин залуу өөрийн цахим хуудаснаа "за унага өргөж үзвээ", "Чулуу өргөлөө" хэмээн үе үехэн гайхуулдаг. Тэгвэл саяхан өөрийн бяраараа биш "гайхалтай том утсаараа" гайхуулаад авлаа.

Д.Ана