Тариаланч, гурил үйлдвэрлэгчид улсаа бодох цаг болсон
2015/01/18
Р.Бурмаа сайд энэхүү үйлдэлд яамныхаа газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан н.Ганибал гэгчийг халсан. Үүгээр хариуцлагын үйл ажиллагаа дууссан бөгөөд энэ шийдврийг хүчингүй болгож чадаагүй. Өөрөөр хэлбэл энэ шийдвэр нь Хүнсний аюулгүй байдлын зөвлөлтэй шууд холбоотой бөгөөд уг зөвлөл Ерөнхий сайдын харъяанд байдаг. Тэгвэл гурилын үнэ нэмэх аргаар халаасаа түнтийлгэх гэж байгаа улаанбуудай болон улаанбуудайн гурил импортлох компаниудын нэрийг хүргэе.
Тэгвэл ОХУ-аас улаанбуудай импортлох гэж байгаа гурил үйлдвэрлэгчид энэ үйдлээ хэрхэн тайлбарласан “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Отгонбаатарын ярьснаар хүргэе. “Урьд жилүүдийнхийг бодвол өнөө жил ургац арвин авсан. Гэхдээ хонины ноосыг нарийн бүдүүн ширхэгтэй нь хольж байж чанартай цамц нэхдэг шүү дээ. Үүнтэй адил гурил дотроо цагаан, бор, ширхэгтэй, нарийн гээд олон янз. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Бид ийм гурил үйлдвэрлэж, хэрэглэгчийн таашаалд нийцүүлэхийг л хүсч байна. Тариаланчид иргэдэд мэдээллийг бүрэн гүйцэд хүргэхгүйгээр өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Юу вэ гэхээр, энэ удаагийн 20,000тн буудайн импортын квотын гол шалгуур болох 25%-с дээш цавуулагтай буудай импортлох гэсэн зүйлийг хаягдуулж байна. Цавуулаг өндөртэй, чанартай гурилын хэрэгцээ байгаа учраас бид 20 тн улаан буудайг ойрын хугацаанд импортлох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм. ид хойд хөршөөс улаан буудай импортолж, дотооддоо гурил болгон авч үлдээд, үлдэгдэлээр нь малын тэжээл үйлдвэрлэж, урд хөрш рүүгээ экспортлох боломжтой. Ийм бизнесийн боломжийг гадны улсууд ихэд эрэлхийдэг. Харин манайд байсаар атал хойш нь татаж байна шүү дээ. Манай тариаланчид ОХУ-д 345 мянган төгрөгийн үнэтэй байгаа улаан буудайг гурил үйлдвэрлэгчдэд 550 мянган төгрөгөөр өгдөг. Дээрээс нь улсаас 100 мянган төгрөгийн урамшуулал авч байна. Монголын газар тариалан эх орны чухал хэрэгцээтэй байх ёстой л доо. Гэтэл өөр сортын буудай оруулж ирэх гэлээ, биднээс авсангүй гэж тэд гомдоллодог. Бодит амьдрал дээр очихоор манай тариаланчдад буудай байдаггүй. Энэ бол эсэргээрээ улс төрийн боикет байдлаар бий болчихоод байгаа юм. Харин гурван сая хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд чанартай гурил үйлдвэрлэх шаардлагатай” байгаа гэдгийг хэлсэн.
Тэгвэл үүн дээр “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны Ерөнхийлөгч Л.Цандэлэг эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Энэ жил дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар улаанбуудай хурааж авсан. Холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40,000 тонн, ТЭДС-т 32,000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72,000тонн (бусад холбооны гишүүн байгууллага болон хүвь хүмүүсийн гар дээр байгаа улаанбуудай ороогүй) улаанбуудай байгаа. Чанартай буудай хангалттай байгаа. Чанартай гурил үйлдвэрлэх боломж өчнөөн бий. Тэгээд ч Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дамжуулан гурилын үйлдвэрүүдэд 400 орчим тэрбум төгрөгийг бага хүүтэйгээр зээл олгосон байдаг. Гэтэл гурилын үйлдвэрлүүд улаанбуудайг тариаланчдаас зээлээр худалдан авч тухайн улаанбуудайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тариалан эрхлэгчид 2013 онд уринш хийж, 2014 онд тариалж хураан авсан улаанбуудайн төлбөрөө 2015 он гарчаад байхад авч чадаагүй байгаа нь бүтэн 2 жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэж чадаагүй байна. Өнөөдөр хамгийн их орлого олж байгаа хүмүүс бол гурилын үйлдвэрийнхэн. Гурилын үйлдвэрүүд бага хүүтэй зээлээ авч байна. Дээр нь хивэгээ үнэтэй зарна. Тэдний зарлага, ашгийг тооцох чадвартай хүн тариаланчид дунд бий. Бидэн дунд гурилын үйлдвэртэй хүн байгаа. Би өөрөө хүртэл гурилын жижиг үйлдвэртэй. Ямархуу ашиг өгдгийг мэдэлгүй л яах вэ. Тэгэхээр гурилын компаниуд дэндүү даварч байгаа биз дээ. Тэд монополь байдлаа төрд тулгадаг. Уг нь төр гурилын үйлдвэрүүдийн өмнө сөхөрдөг үе өнгөрсөн шүү дээ. Монгол Улсын гурилын хэрэгцээнээс хоёр дахин их гурил үйлдвэрлэдэг хүчин чадалтай үйлдвэрүүд бий болчихсон. Монголд гурилын олон үйлдвэр байгаа. Төр том компаниудыг өөгшүүлэх биш зүгээр хаячих ёстой байгаа юм. Манайх хойд хөршөөсөө улаанбуудай авч болно. Гэхдээ дотооддоо тариа тарих хүнгүй болчихбол энэ салбар унаж таарна. Дахиад салбараа босгоход маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй болно.” Гэдгийг хэлж байв.
Эндээс үзэхэд асуудал гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг үгийг эрхгүй санагдуулж байгаа юм. Тэгвэл салбараа уналтад оруулахгүйн тулд хэн хэн нь буулт хийчих хэрэгтэй юм Тухайлбал, Япон улсад гэхэд Хятадаас 1-2 дахин хямд үнэтэй будаа авах боломж байдаг. Тэгсэн мөртлөө тэд дотооддоо будаагаа үйлдвэрлэж, Хятадаас авдгаасаа үнэтэй будаа хэрэглэдэг. Үүнийгээ эдийн засгийн эцсийн үр дүнг нь тооцож үзэхэд эх орондоо хүмүүс ажилтай, амьдралтай байх ёстой. Өөрсдийнхөө хийж, үйлдвэрлэсэн зүйлээ хэрэглэх нь илүү ашигтай байдаг. Үүнийг дагаад тэнд туршлага гэгч үнэт зүйл бий болдог хэмээн тайлбарлаж байсан. Үүн шиг эх орноо бодож хэн хэндээ буулт хийх хэрэгтэй.
Тэгэхээр хэрэглэгчээ бодсон ч улс орноо бодсон ч хэн хэндээ буулт хийгээд явчихвал асуудал шийдэгдчихмээр...
А.Баярмаа
MONEY · 2015/01/20
Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 425 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=319540ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
Зочин · 2015/01/19
Orosiin daramtand aij amidrad sul doroi gulugun tushmeliig ****uulj il tod zogsooj chadax olon ex opon ch mongoluud baixguidee iim muxulin chukcha zaitai bid mongoluud mun uu