Улаан буудай импортлохыг түр хугацаагаар хойшлуулав
2015/01/19
Монголчууд та бидний хүнс мах, гурил хоёртой салшгүй холбоотой. Тэр ч утгаараа мах гурил хоёр Монголчуудын хувьд стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн юм.
Харамсалтай нь хүнсний энэхүү гол хоёр бүтээгдэхүүнээрээ бид чанартай, хүртээмжтэй, хямд хангагдаж чадахгүй байгаа нь үнэн. Тэгвэл байдал цаашид байдал улам хүндрэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл хүнсний өргөн хэрэглээний нэг болох гурилны түүхий эд болох улаан буудайг ОХУ-аас 20 000 тонноор нь импортлохоор болсон.
Тариаланч болон гурил үйлдвэрлэгчид хэн хэндээ бурууг өгч байгаа бөгөөд энэ асуудал Ерөнхий сайдын анхааралд өртөөд байгаа. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монголын тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улмаар талуудын байр суурийг сонсож маргааныг таслахаар ажиллав. Тодруулбал:
“Энэ жил ургац арвин авсан ч чанар нь гурилын стандарт хангахгүй байна. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй улаан буудай импортлох шаардлагатай” гэж Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ч.Энхбаяр хэллээ.
"20 000 тонн улаанбуудай импортлох зөвшөөрөл олгосон нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргээд байна. Манай холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40000 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 32000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72000 тонн улаанбуудай байхад нэмж импортоор оруулж ирэх шаардлагагүй" гэж Тариалан эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг үзэж байна.
Ерөнхий сайд дээрх холбоодын саналыг сонсоод борлуулагдаагүй байгаа улаан буудайн чанар, цавуулгийн хэмжээг тогтоох ажлын хэсгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тариалан эрхлэгчдийн холбоо, Гурил үйлдвэрлэгчдийн холбооны төлөөллийг оролцуулан байгуулж, гурил үйлдвэрлэх стандартад тохирох эсэхийг ойрын хугацаанд тогтоохыг үүрэг болголоо. Борлуулагдаагүй байгаа улаан буудайн цавуулгийн хэмжээг тогтоох хүртэл ОХУ-аас импортлохыг зогсоосон байна. Харин шинжилгээний хариу хэзээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.
Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа
Зочин · 2015/01/21
Математикийн ЭЕШ-ын онлайн бэлтгэл. http://e-surgalt.com
fyfds · 2015/01/20
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮