“Өргүй Монгол” ТББ-аас шаардлага хүргүүллээ
2015/01/19
"Өргүй Монгол" төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад "Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгад өрийн хэмжээ 2015 онд ДНБ-ий 39.7 хувьтай тэнцүү байна гэж тусгасан бол өдгөө улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрч хуулиар тогтоосон өрийн дээд хязгаар 18.3 хувиар хэтэрсэн тухай мэдээлэл цацагдах боллоо. Энэхүү өрийн талаарх мэдээлэл ч үндэслэлгүй байх магадлалтай. Тухайлбал, Монголбанк 2014 оны III улирлын гадаад өрийн тайландаа Засгийн газрын гадаад өрийн хэмжээ II улиралд 4488.7 сая ам.доллар байсныг 816.7 саяар бууруулан засварлаж, 3672.0 сая ам.доллар гэж бичсэн байгаа нь ихээхэн хардлага төрүүлж байна. Засгийн газар, Монголбанкны зүгээс гаргаж буй өрийн талаарх мэдээлэл нь Монголын төр, олон нийтийг төөрөгдүүлж байна" гэжээ. Иймд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчин сүүлийн хоёр жилд өрийн талаар зөрүүтэй, худал мэдээлэл гаргаж байсан төрийн холбогдох байгууллагуудын удирдлагатай хуулийн төдийгүй улс төрийн хариуцлага тооцох шаардлагыг тус төрийн бус байгууллагаас тавьсан аж. Мөн Хөгжлийн банкаар дамжуулан "Чингис" болон бусад бондын хөрөнгийг хууль зөрчин үр ашиггүй зарцуулж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг шаарджээ.
fyfds · 2015/01/20
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮