М.Энхсайхан Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгох ажлын танилцуулга хийлээ
2015/01/19
Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан.
Энэ консорциум Тавантолгойн нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн хийгдсэн ажлыг хүлээж авч төлбөр барагдуулах, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэх, 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих, эргэн төлөгдөх нөхцөлтэй 150 сая ам.долларын урьдчилгаа өгөхөд бэлэн зэрэг санал тавьжээ.
Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр үргэлжиж байна. Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтжээ. Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг бөгөөд үүнд хэлэлцээр итгэлцэлд суурилах, санаа зовж буй байгаа бүх асуудлаа ярилцах, эдгээр асуудалд хамтарсан шийдвэр олохын төлөө бүтээлч санаачилгатай ажиллах зэрэг зарчим багтдаг байна. Хэлэлцээрийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байхыг Монгол Улсын сайд М.Энхсайханд үүрэг болголоо.
Тэрээр косжих нүүрсний зах зээлийн өрсөлдөөний талаар танилцууллаа. Тухайлбал, Хятад улс нүүрсний төмөр зам гэж тусад нь хөгжүүлж байна. Энэ асуудлыг Шэнхуа тэргүүтэй төрийн өмчит томоохон компаниудтай хамтран хөгжүүлж байгаа.
Манай улс дэлхийд коксжсон нүүрсээрээ өрсөлдөхийн тулд
Том үйлдвэрлэл-Тавантолгойн нүүрсний орд газар, төмөр замын төслийг цогцоор нь хөгжүүлэх
Том тээвэрлэлт-Урт хугацаанд Монголын нүүрс дэлхийн зах зээлд өөрийн гэсэн орон зайг тодорхойлох боломтой болно.
Том борлуулалт- Хятадын төмөр замын сүлжээнд бүрэн нэвтэрч гангийн үйлдвэрүүд төвлөрсөн бүс нутгуудад нүүрсээ нийлүүлэх төмөр замаар далайн боомт хүрч, гурав дахь зах зээлд гарах шаардлагатай гэлээ.