МАХН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах саналаа танилцууллаа
2015/01/19
Өнөөдөр МАХН-ын Гадаад бодлого, сургалт судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга З.Батбаяр 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах зарим асуудлыг танилцууллаа.
Тухайлбал, төрөөс малчдад цалин олгохоор тусгасан байна. Улсын хэмжээнд 145 мянган малчин өрх 51 сая толгой малыг маллаж байна. Эдгээр малчин өрхөд цалин урамшууллыг олгож эхэлснээр мал маллах иргэдийн тоо өсөх, нөгөө талдаа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний үнийг таазыг тогтоох боломж бүрдэх аж. Монгол Улс жилдээ 240 мянган тонн мах, 407 сая литр сүү хэрэглэдэг. Энэхүү зохицуулалтыг хийснээр малчдад сардаа 350-700 төгрөгийн цалин, нийтдээ 80-120 орчим тэрбум төгрөгийн урамшуулал болох юм байна. Харин малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний таазийг тогтоосноор нэг кг махны үнийг 200 төгрөгөөр бууруулахад нийтдээ 240 тэрбум төгрөгийн хэмнэлт хэрэгчдэд бий болно гэсэн тооцоо хийжээ.
Мөн гэр хороололд амьдарч байгаа иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдлийг олгох юм байна. Ямар салбарт ажиллаж байгаагаас үл хамааран дээрх нэмэгдлийг олгох гэнэ. Нийслэлийн хэмжээнд л гэхэд 1.9 сая хүн амьдарч байгаагаас 1.4 сая нь гэр хороололд амьдарч байгаа аж. Энэхүү нэмэгдлийг олгож эхэлснээр гэр хороололд амьдарч байгаа иргэдийн амьдралын нөхцлийг дээшлүүлэх, усан хангамж, ариун цэврийн байгууламж, гудамж талбайн нөхцлөө сайжруулахад бодит дэмжлэг болно гэж үзжээ.
Нөгөөтэйгүүр, ТББ-уудыг дэмжих зорилгоор Хүн амын орлогын албан татварын санд хуримтлагдсан татварын нэг хувийг хуваарилахаар тусгажээ. Ингэж чадвал ТББ-ийн бие даасан үйл ажиллагаа сайжирч, иргэний нийгмийн байгууллагууд үүсч бэхжих нөхцлийг бүрдүүлж чадна гэж үзжээ. Улсын нийт төсөв 6.1 их наяд төгрөг байгаагаас хүн амын орлогын албан татвараас нэг их наяд төгрөгийн хуримтлал бий болдог байна. Үүний нэг хувь нь нэг тэрбум төгрөг юм.
Үүний зэрэгцээ татварын өсөн нэмэгдэх шатлалыг бий болгохоор зорьж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 113602 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 47 хувь нь буюу 50 мянга гаруй нь татварын орлогын 7 хувийг бүрдүүлдэг. Харин нийт компанийн нэг хувь буюу 1000 гаруй аж ахуйн нэгж нийт татварын орлогын 85 хувийг бүрдүүлж байгаа юм. Тиймээс татварын өсөн нэмэгдэх шатлалаар буюу нэг тэрбум хүртэлх орлоготой компаниас 5 хувь, 1-5 тэрбум орлоготой компаниас 15 хувь, таваас дээш тэрбумын орлоготой компаниас 30 хүртэлх хувийн татварыг авдаг байхаар тооцоолсон байна. Ингэснээр жижиг аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэж, эдийн засгийн жигд өсөлт бий болж, хүн амын дундах ажилгүйдлийн тоо буурна гэж харж байгаа аж.
Дараагийн асуудал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоодог системд өөрчлөлт оруулах тухай байв. Өнөөдөр мөрдөгдөж байгаа системээр бол Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт хэлэлцээрийн үндсэн дээр цалингийн үнэлэмж, доод хэмжээг тогтоож байгаа юм. Тэгвэл МАХН-аас дэвшүүлсэн саналын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар дангаараа тогтоодог болох юм. Одоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг, нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 1200 төгрөг байна. Системд өөрчлөлт орсноор нэг цагийн хөдөлмөрийн үнэлэмж 2000-3000 төгрөг болж, сарын цалингийн доод хэмжээ 320-480 мянган төгрөг болох тооцоо хийжээ.
МАХН-аас ирэх хоёрдугаар сарын эхний долоо хоногт мөрийн хөтөлбөртөө тусгах удаах таван асуудлыг танилцуулах аж.
Зочин · 2015/01/21
Dajgui sonsogdoj bn
Зочин · 2015/01/20
маш зөв дэмжиж байна
Зочин · 2015/01/20
Muu malnuud songogdjil baival yu hamaagui amladag ene durakuudiig yah ve...Utaa ***noosoo yaj salay yaj oron suutsjuulah vee geed argaa barj baikhad ergeed utaa ***oo demjsen ym yariad baikh ym odoo oron suutsand bgaa ailuud nemegdel avahiin tuld suutsnaasaa garah ym uu yaj mongol uls hugjih vee dee iim gahainuud baikhad
Зочин · 2015/01/20
Энэ сонин нөхөр УИХ-д гарчих гэж янз янзаар л үзэх юм даа. Үндсэн хуулийн эрх зүйч гээд ********ан ярьсан. Ярьж, хэлж байгаа нь Үндсэн хуулиар дагнан мэргэшсэн гэж хэлэхээргүй л мэдлэгтэй нөхөр байна лээ. Малчдад цалин өгнө, гэр хорооллынхонд 15 %-н нэмэгдэл олгоно ч гэх шиг ёстой хошгируулж өгөх нь дээ. Та нарын хоосон амлалтад хууртах ***************** цөөхөн л байх болов уу. Үндсэн хуулиа, Сонгуулийн болон улс төрийн намын хуулиудаа яаж өөрчлөх нь тодорхойгүй байхад эрт балайрч эхэлж байгаа юм биш үү албан туш минь.аалд дуртай бацаан