Дуучин А.Түмэн-Өлзий бие давхар болжээ
2015/01/21
Өнөө цагийн нийтийн эмэгтэй дуучдыг өнгөлж яваа авьяаслаг дуучин бол яахын аргагүй залуу дуучин А.Түмэн-Өлзий гэдэгтэй маргах хүн гарахгүй. Мэргэжлийнхэн түүнийг нийтийн дууг мэргэжлийн хэмжээнд аваачсан гэж үнэлдэг. Түүний “Сэтэрт тал”, ”Баясгалантай сайхан”, ”Эжий зөн”, ”Аавын нутаг”, ”Даяарын амгалан” зэрэг олон сайхан дууг ард түмэн шимтэн сонсдог билээ. Орчин цагийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө хүчтэй түрэн орж ирсэн дуучин маань жинхэнэ хайртайгаа учирсан бөгөөд түүний нөхрийг Амарсанаа гэдэг. Тэгвэл авьяаслаг дуучин бүсгүй маань бие давхар болж тун удахгүй үрийн зулай үнэрлэх нь. Ингээд залуу хосууддаа аз жаргал хүсэе.