Түүхт ялалтын 70 жилийн ойг тэмдэглэнэ
2015/01/22
1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргасантай холбогдуулан “Түүхт Ялалт-70” өдөрлөгийг энэ сарын 24-ний өдөр Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгт ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, дайны ялалтын уухайг залгамжилсан зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн үе үеийн дайчид, нийслэлийн есөн дүүргийн ахмадын төлөөлөл оролцох юм байна. Энэ үеэр 1945 оны дайнд оролцсон МАХЦ (Монгол Ардын Хувьсгалт Цэрэг)-ийн тав, зургаа, наймдугаар морьт дивиз, мото механикжсан хуягт бригадын байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх аж.Түүнчлэн Монгол Цэргийн музей үзэгсгэлэн гаргаж, түүхэн баримтуудыг дэлгэх харуулахаар болжээ.
1945 оны чөлөөлөх дайны ялалт нь дэлхийд энхтайвныг тогтоож, зүүн болон зүүн өмнөд Азийн түүхэнд шинэ хуудас нээн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөх таатай нөхцөлийг бий болгосон билээ.