Ажил хэрэгч, хөдөлмөрч бүсгүй бол отгон ТОП модель Х.Бадамгэрэл. Тэрбээр “Андра модель агентлаг”-ийн захирал, Топ модель, Мисс, Загвар өмсөгч,  “Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа билээ. 

Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.  Х.Бадамгэрэл нь 4 хүүхэдтэй айлын том бөгөөд арваннэгдүгээр ангийг төгсөх жилээ “Үнсгэлжин” наадамд оролцоод түрүүлж, 2009 онд "Мiss Mongolia" тэмцээний тэргүүнээр тодорсноос хойш өнөөгийн өндөрлөгт хүрч хөдөлмөрийнхөө үр шимээ хүртэж загварын дээд алдар Топ-ын эзэн болсон. 

Ингээд уншигчдынхаа өмнөөс топ модель Х.Бадамгэрэлдээ баярын мэнд хүргье. Төрсөн өдрөөрөө тэрбээр сайн үйлсийг дэлгэрүүлдэг уламжлалтай. Энэ жил нярайн асрамжийн газарт очиж жаахан үрсэд өөрийнхөө бөгөөд найзуудынхаа хандиваар тусыг хүргэх гэж байгаа гэнэ.

Д.Ана