Ахмадууд Модон Морин жилийн уй гашуу, хямралыг Төрийн өндөрлөгийн 10 үеэр зассан идээтэй холбож байна
2015/01/25
Хөхөгчин хэмээх хонь жил айсуй. Монголчууд бидний ихэд бэлэгшээдэг сар шинэ болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Модон морин жил улиран одож тайван, амар амгаланг илтгэх хонь жил ирж байгаад иргэдийн хувьд ихэд бэлэгшээлтэй байгаа юм. Модон морин жилийн хувьд зарим хүнд үр өгөөжөө өгсөн одтой хиймортой жил байсан ч бусад хүмүүст их л хүндхэн жил болов.
Магадгүй энэ нь морины туурай, сүүлээрээ шарвадаг, булгидаг шинж тэмдгүүдтэй холбоотой ч байж болох юм. Өөрөөр хэлбэл, морин жил зарим иргэдэд уй гашуу, хагацал зовлон гээд хэцүү бүхэнтэй тулгарахад хүргэж, ухаарал, уяралтай нэгэн жилийг үдэхэд хүргэлээ.
Харин учир мэдэх хүмүүсийн хувьд морин жилийг хэрхэн угтаж байсныг эргэн сөхөж, алдаагаа дахин давтахгүй байхыг хонь жилийг угтах гэж буй Монгол түмэндээ анхааруулж байна.
Тодруулбал, XVII жарны Ялгуусан хэмээх Модон морин жилээ угтаж Төрийн өндөрлөгүүдээс эхлээд улс орон даяараа сар шинийн идээгээ засах үед нэгэн бэлэгшээлгүй үйлдэл гарч олны дургүйцлийг хүргэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн тавгийн идээг зассан үйлчилгээний ажилчид хайхрамжгүй үйлдэл гаргаж Монгол түмнээ ундууцахад хүргэсэн.
Энэ бол 10 үеэр зассан Ерөнхийлөгчийн сар шинийн идээ. Жаргал, зовлонгоор сондгойлж, жаргалаар төгсгөн идээгээ засдаг ард иргэдэд энэ нь маш хүндээр тусах нь ойлгомжтой.
Тухайн үед Модон морин жил гарч байхад ийм бэлэгшээлгүй зүйл хийсэн ажилчдад шүүмжлэлийн үг чулуудаад л өнгөрсөн. Тэгвэл жил гаруй дамнаж байгаа энэ үед настан буурлууд маань юм гэдэг ямар учир утгатай байдгийг энэ жишээтэй холбон тайлбарлаж байна.
Мэдээж Модон морин жил дан муу байсангүй. Сайн, муу хослон оршдог хорвоогийн жамаас ч гажаагүй. Гэвч олон жил үзэгдэж сонсогдоогүй хямрал, өр зээлийн дарамттай иргэд биеэрээ туллаа.
Ядуурал бидний мэдэж байгаагаас ч илүү хүчээ авч байгаа нь нууц биш. Төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй байдалд орж, халамжийн мөнгө ойр зуурханаар ходоодоо борлуулж, амжиргаагаа авч явдаг иргэдийн хувьд элгээрээ мөлхөх дээрээ туллаа.
Худалдан авалт, үйлчилгээний байгууллагын орлого ч эрс мэдэгдэхүйц буурлаа. Өрнөөс өрний хооронд амьдарсаар зарим иргэд яахаа мэдэхээ болилоо. Энэ бол баримттай, бодит байдал.
Цаашлаад осол аваар, гэмт хэргийн гаралт олон жилийн дунджаас өссөн үзүүлэлтэй байна. Энэ нь олон нийтэд ямар их уй гашуу, харуусал тохиосныг илтгэж байгаа юм.
Тэгвэл энэ их хямрал, уй гашуу болгоныг эхнээс нь дуудсан байж болох юм гэдгийг настан олон маань хэлж байна. Өөрөөр хэлбэл, төрийн өндөрлөгийн тавгийн идээг зовлонгоор төгсгөж, тэр бүхнээс шалтгаалж ажилчдыг халж сэлгэсэн нь муу болгоны эхлэл бололтой.
Тиймээс ирэх хонь жилээ бэлэг дэмбэрэлтэй, ямар нэг алдаа дутагдалгүйгээр амар амгалан эхлүүлэх хэрэгтэйг дор бүрнээ анхаармаар байна.
Гэхдээ өнгөрч байгаа 2014 онтой харьцуулахад ирэх жил илүү эерэг байх төлөвтэй байгааг одон зурхайчид хэлж байна. Та бидний амьдралд эмх замбараагүй, ойлгомжгүй зүйл олныг оруулж ирсэн зүйлс 2015 оноос төгсгөл болж тогтворжин дэлхийн хэмжээнд улс төрийн болон эдийн засгийн нөхцөл байдал нааштайгаар эргэж эхлэх жил болно гэдэгт маш олон зурхайч санал нийлж байгааг энд дурдах нь зөв биз ээ. Ирэх Хөхөгчин хонь жил олон арван хүний амьдралыг мэдэгдэхүйц сайжруулж, олон улс гүрнийг зовоож байсан хямрал дуусах болтугай хэмээгээд хэлэх гэсэн санаагаа энд хүргээд өндөрлөе.
Зочин · 2015/01/27
ELBEGDORJ MANAIH ARDCHILSAN NAM YUM CHINI ARVAN DAVHRAAR ZAS GESIIN BLGUI DEE, MONGOL ESOO MEDEHGUI MALNUUD GARCHAAD ULSIIG MAANI URUUGAA ,UDVAL UDAHGUI HUMRUH BH OO ED NAR, GEDSEN DEH BAASAA DAAJ CHADAHGUI TARGALAAD ARD TUMEN CHINI SUHURCH DUUSLAA DURAKUUD AA, EH ORON ARD TUMNEE AVCH YAVJ CHADAHGUI YUM BOL ZAIGAA TAVIAD ZAILAAD UGUUCH 3 N UNDURLUG, 76 MALNUUD AA
Зочин · 2015/01/26
Мянга хэлээд АН-ынхан тоох уу. Ийм л дөргүй бухнууд толгой дээр гарчаад алаад байна шүү дээ
Зочин · 2015/01/26
turiin undurluguud mongol bish um blgui dee...hedii teriig tusgai ajilchid hiidegch turiin ezen bolson humuus yagaad neg ni ch tuuniig haraagui bdiin yamar 100 davharlasan bish 10 huruund bagtah umiig haraad anzaarahgui bna gej
Зочин · 2015/01/26
turiin undurluguud mongol bish um blgui dee...hedii teriig tusgai ajilchid hiidegch turiin ezen bolson humuus yagaad neg ni ch tuuniig haraagui bdiin yamar 100 davharlasan bish 10 huruund bagtah umiig haraad anzaarahgui bna gej
Зочин · 2015/01/26
Төрийн ёслолын алба гэж байх. Одоо ч нам дагасан хүмүүсийг төрийн албанд авдаг болохоор хэцүүхэн болжээ
Зочин · 2015/01/26
ene ideeg Elbegdorj z***iim uu? Humuus neg tuilshirhaaraa het tuilshirah yum aa. Mongol ulsiin yoronhiilugch hun tawgiin ideegee toolj suuh zaw bh uu? chi udairdah alban tu****ltan bolood shireen deerh chihree toolood neg uzeerei. Joohon bolomjtoi yum yarij bai..
Зочин · 2015/01/26
Ene elbegdorj bur sehchihseen neeree 10 uye bgaag meddeguimuu h****aan 1 l mongoliig maani hayatadruu ilgeeh geed bgaa nuhurduu enkhbayar guiagaar handiig ni daruulah yumsan
Зочин · 2015/01/26
gants tavag ****noos bolj buhel buten ulsiinh ni huvi zaya uruudaj bdg gui mon hevreg, sul doroi huvi tavilantai ard tumen umaa lol
Зочин · 2015/01/26
Хонь жилийн цагаан сараар арван давхарынхаа нэг давхарыг Ц.Элбэгдорж олонд харуулж суг******** байлгүй дээ.
Зочин · 2015/01/26
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худаладн ваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2015/01/26
garah jil minii mongoliin ard tumend aj jargal abch ireh boltugai.